HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

“УБТЗ” ХНН-ээс малчдад туслах зорилгоор 500 сая төгрөг хандивлав

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 02 сарын 20

Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулах, эрдэнэт мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс 500 сая төгрөг хандивласныг өнөөдөр Улсын Онцгой Комисст гардуулж өглөө.  

Уг хандивыг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуянд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд гардуулж өгөх үеэрээ “Улс оронд нүүрлэсэн зудын гамшгийн эсрэг төр, хувийн хэвшил, хүн бүр хамтын хүчээр тэмцэхийн чухлыг УБТЗ-ын хамт олон сайтар ойлгож байгаа тул энэхүү хандивыг өгч байна. Хандивын аянд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид нэгдсэнээс гадна тус нийгэмлэгийн 7000  гаруй ахмадууд нэгдсэнийг онцлон дурдав.

ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян УБТЗ-ын хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлээд Улсын Онцгой Комиссын талархлыг гардуулж өглөө.

Цаг агаарын хүндрэлийн улмаас Монгол орны нийт нутгийн 80 орчим хувь зудын гамшигт нэрвэгдэж 600 гаруй мянган толгой мал хорогдож, эрдэнэт мал сүрэг, малчдад асар их гарз хохирол тохиолдоод байгаа бөгөөд цаашдаа байдал улам хүндэрч болзошгүй байгаа юм.

Хүүхдээ зургаа эсвэл долоон настайгаас нь сургуульд оруулах уу гэдэг сонголтыг малчдад хэвээр үлдээж байгаа
НИСЭХИЙН ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ МОНГОЛ УЛС ДОТООДДОО АВЧ ЭХЭЛЛЭЭ
Шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөнд хоёр оюутан амьдарна
Зөрчлийн хэргийн гаралт 22.6 хувиар өсөв
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?