HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕЭрүүл мэнд

ГССҮТ: МОНГОЛ УЛСАД АНХ УДАА МӨРНИЙ ҮЕИЙГ БҮТЭН СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 01 сарын 22

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.

Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид болон  клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч Ц.Мөнх-Очир, мэдээгүйжүүлгийн эмчээр ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Уранчимэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Б.Тамир, Х.Цэндсүрэн, эм зүйч П.Сэлэнгээ нар багтсан байна.

ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс харахад Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34 хувь буюу 57.626 нь гар сарвуу, дээд мөчний гэмтлийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 3948 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3575 нь мэс засал, эмчилгээ хийлгэжээ.

Гар сарвууны мэс заслын тасагт дээд мөчний хугарал, мултрал, дээд мөчний үе солих мэс засал, мөчдийн судас, мэдрэл, шөрмөсний гэмтлийн мэс засал, тасарсан мөч эргүүлэн залгах, яс зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх бичил мэс заслаас гадна төрөлхийн болон олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн хавдар, үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байна.

GenZ АЖИГЛАГЧ | Хүний аминд заналхийлэх эмэгтэйг өөхшүүлэн баясаж буй монголчууд “угаарын хий” шиг нийгмээ хордуулж байна
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээллийн аюулгүй байдлын ОУ-ын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
Байгаль орчны зөрчлийн мэдээллийг цахимаар авч эхэллээ
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөх, барилга барих ажлыг энэ онд эхлүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?