HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Арьс, шир үйлдвэрлэлийн салбар Олон улсын LWG-ийн байгаль орчны стандарт нэвтрүүллээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 01 сарын 11

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд, ялангуяа арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг 2018 оноос хойш чадавхжуулж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлсэн Экспортыг дэмжих төслийн хүрээнд ЮНИДО нь Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоотой хамтран “Булигаар” ХК, “Арилдий” ХХК-иудад эрчимтэй дэмжлэг үзүүлж, Дэлхийн арьс ширний зөвлөл буюу Leather Working Group (LWG)-ийн байгаль орчны олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлснээр тухайн аж ахуйн нэгжүүд гэрчилгээгээ хүлээн авлаа.

Мөн тус хоёр байгууллага нь Leather Working Group (LWG)-ийн албан ёсны гишүүнээр бүртгэгдлээ.

Энэ нь Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд олон улсад өсөж, дэлхийн зах зээлд Монголын арьс шир үйлдвэрлэгчид өрсөлдөх чадавхаа нэмэгдүүлж буй үлгэр жишээ амжилт юм. LWG стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өргөжүүлэн бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх бодит боломж бүрдлээ.

Дэлхийн арьс ширний зөвлөл (LWG) нь Adidas, Clarks, Ikea, Nike, Marks & Spencer, New Balance, Timberland зэрэг гутал, хувцас, бүрээсний брэндүүд болон арьс шир үйлдвэрлэгчдийн хамтын санаачилгаар анх 2005 онд байгуулагдсан.

Тэр цагаас хойш дэлхийн 60 гаруй орны 2000 гаруй оролцогч талуудыг төлөөлөн, арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том байгууллага болон хөгжиж буй дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт байгаль орчны гэрчилгээ олгодог ашгийн бус байгууллага юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Монгол улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй
УБЦТС | Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Үерийн хамгаалалтын 26.5 км сувгийг цэвэрлэжээ
СЭЛЭНГЭ БОЛОН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРСНЫГ УНТРААЖЭЭ
БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?