HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
УлаанбаатартЦаг үе

АШУҮИС-ын харьяа OSCE клубийн оюутнууд “ДУЛААХАН ӨВӨЛ” сайн үйлсын аянг өрнүүлжээ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 12 сарын 31

Шинэ оны босгон дээр АШУҮИС-ийн харьяа OSCE клубээс “Дулаахан Өвөл” сайн үйлсын аянг зохион байгуулж олон олон хүүхэд багачуудыг баярлууллаа. Өвлийн улирлын оргил хүйтний үед зорилтот бүлгийн 18 хүртэлх насны 43 хүүхдэд дулаан хувцас, бэлэг, хэрэгцээт амин дэм, витамин бэлэглэжээ.

  • Тус аяны хүрээнд Баянзүрх дүүрэг болон Чингэлтэй дүүргийн дугаар хороодод амьдарч буй тусламж хэрэгтэй хүүхдүүдэд өвлийн дулаан хувцас гутал, ороолт малгай, витамин, ууттай бэлэг тараасан юм. 

АШУҮИС-ийн “Анагаах Ухааны Сургууль”-ийн сургалтын албаны харьяа “OSCE” клуб нь анх 2009 оноос хойш одоог хүртэл 14 жилийн турш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа оюутан төвт клуб аж. Тус клубээс жил бүр сайн үйлсийн аян зохион байгуулж мөн клубээрээ идэвхтэй оролцдог онцлогтой оюутан төвт сайн дурын клуб юм.

OSCE клубийн тэргүүн Д. Эрмүүн: Цахим орчин дахь нэгэн нийтлэл дээр маш олон бяцхан хүүхдүүд их хэцүү орчинд амьдарч, өдөр бүр эрх нь зөрчигдөж байгааг хараад сэтгэл их өвдсөн. “Яагаад энэ хатуу нийгмийн золиос нь хүүхдүүд байх ёстой юм” гэсэн асуулт толгойноос ердөө гарахгүй байсан. Тиймээс жилийн өмнө анх энэхүү “Дулаахан Өвөл” аянг хийх санаа төрж байсан. 

Хүнд авахаас илүү өгөх нь аз жаргалтай байдаг гэдэг шүү дээ. Мэдээж зохион байгуулах явцад их аз жаргалтай байлаа. Аянийг OSCE клубийн хамт олон минь, “Сондра нүдний эмнэлэг”, “Lenus med LLC”, М.Дөлгөөн нартай хамтран амжилттай зохион байгуулсандаа их баяртай байна. Цаашдаа илүү том хүрээг хамран олон жил зохион байгуулах зорилготой байгаа. Бидний хийсэн ажлын үр дүнд олон бяцхан үрсийн баярлаж байгааг, нүд нь хэрхэн гэрэлтэж байгааг харах их сайхан байсан. Хүүхдүүдээ дагаад бидний нүүрэнд ч мишээл тодроод. Гэхдээ цаанаа л гунигтай, ямар орчинд өсөж торниж байгааг нь хараад үүнээс илүүг хийж чадахгүйдээ гэмших сэтгэл төрж байлаа. 

ЯПОН | Тамхи татдаггүй ажилтнууддаа зургаа хүртэлх хоногийн нэмэлт амралт өгдөг
Бритни Спирс гэрээсээ үнэт эдлэлүүдээ хулгайд алджээ
ТАНИЛЦ | Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
ТАНИЛЦ: 2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна.
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?