HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
НийгэмЦаг үе

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 12 сарын 12

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-ын чуулганы 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн хуулийн хугацаа буюу 60 нас хүрэхээс өмнө нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж авах, эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох, хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зэрэг зарчмын гол өөрчлөлтүүдийг тусгасан. Мөн хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгаа сайжирч, хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэглэх боломжтой болсон юм. Уг хууль ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Үүнээс гадна “Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого” баримт бичгийг энэ оны 10 дугаар сарын 23-нд УИХ-д өргөн мэдүүлээд байсан бол тус хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн ашиглалт, хадгалалтын байдлыг сайжруулах, сэргээн сайжруулах, засвар, техникийн үйлчилгээг зохион байгуулах, Цэрэг- техникийн хамтын ажиллагааны хүрээнд техникийн шинэчлэлтийг хийх, Орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан зарим нэр төрлийн техник, хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэх юм.

Тус бодлогын баримт бичиг батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангагдах эрх зүйн таатай орчин бүрдэх ач холбогдолтой.

АТГ | Нийтийн албанд томилогдох 397 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
“ЗАЛУУ НАСАА ХАМТ ҮРЭХ ШАЛТГААН” СЭТГҮҮЛ ХУДАЛДААНД ГАРЛАА
ЦАГ АГААР | Маргаашаас нийт нутгаар хүйтний эрч чангарна
Б.Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлага болно
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Хааяа ч Японы зарим хөгжлөөс аваад монголдоо наачихмаар л санагддаг юм
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?