HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгчөөр Я.Содбаатар болжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 12 сарын 11

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ)-ны ээлжит бус их хурал арванхоёрдугаар сарын 7-нд болжээ. 

Энэхүү ээлжит бус их хурлаар холбооны ерөнхийлөгчийг батламжлах, шинэчилсэн дүрмийн найруулга болон бусад гэсэн асуудлуудыг хэлэлцжээ.

МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатарыг хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн 100%-ийн саналаар МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр батламжилж, холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлав.

Төлөөлөгчид 21 аймаг, 9 дүүрэг, спорт хороод, клуб, их дээд болон дунд сургууль, ахмадууд, удирдах зөвлөл, дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөл, шүүгчдийн зөвлөл, мастерууд, хяналт, Үндэсний шигшээ багийн тамирчид зэрэг төлөөллүүдээс бүрдэн оролцжээ. 

Түүнчлэн ээлжит бус их хурлын онцлог нь Чөлөөт бөхийн өдөрлөгийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, шагнал олгосон явдал байжээ. Үүнд:

  1. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Палам овогтой Чулуунбаатар,
  2. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Цогбадрах овогтой Гантөгс
  3. Алтангадас одон – Дашдаваа овогтой Түвшинжаргал
  4. Алтангадас одон – Лувсандамба овогтой Энхбаяр
  5. Алтангадас одон – Ёндонпүрэв овогтой Батдархан
  6. Биеийн тамир спортын улсын хорооны Хүндэт жуух бичгээр – С.Мөнхдуулдах нар тус тус шагнагдав.

Мөн цаашлаад МЧБХ-ны шийдвэрээр 2023 онд амжилт гаргасан тамирчид (5 сая төгрөг) болон тэдгээр тамирчдын анхны багш нарт (нэг сая төгрөг) хүндэтгэл үзүүлж, тус тус мөнгөн шагнал олгожээ.

Харилцаа холбооны 100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн сан хөмрөг
Жендэрийн Үндэсний Хороо: Эрчүүдэд тулгамдаж буй 10 асуудал
Улсын хэмжээнд ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн ажил 65.8 хувьтай байна
Төрийн ордны шинэ хашаатай холбоотой цахим орчин дахь МИЙМ ЗУРГУУД
Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?