HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

АНХААР | Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 04 сарын 16

Дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд Ixedos, Dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй.

Хачгийн хөгжлийн үе шат нь өндөг, авгалдай, нимф, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагддаг ба хөгжилт нь 2-4 жил үргэлжилдэг. Хөгжлийн үе шат бүрдээ өвчин үүсгэгчийг дамжуулдаг. Биеийн хэмжээ нь ерөнхийдөө эм 0.5-8.3 мм, эр хачиг 0.2-5.8 мм байдаг.

  • Хаврын урь орсон дөрөвдүгээр сараас идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба 5-6 дугаар сард хамгийн ихээр тохиолдоно. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг. Нартай дулаан өдрийн 08:00-12:00, 17:00-20:00 цагуудад ихээр гардаг. Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй гагцхүү өвчин үүсгэгчийг агуулсан хачигт хазуулбал халдвар авна.

Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.

Бэлчээрийн хачиг:

Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай, Говь-Алтайн нуруу зэрэг Монгол орны бүхий л бүс бүслүүрээр тархсан. Хачигт риккетсиоз өвчний үндсэн дамжуулагч болдог ба ку чичрэг, хачигт энцефалит өвчнийг дамжуулдаг болохыг лабораторийн шинжилгээгээр илрүүлсэн.

Цөл, цөлөрхөг хээрт тохиолддог хачиг:

Монгол Алтай, говийн Алтайн хаяа уулс, цөл, цөлийн хээрийн бүсийн заг, бударгана, харгана бүхий нутгаар тархсан. Крым Конгын цусархаг чичрэг өвчнийг дамжуулдаг байж болохыг Казакстан, Киргизстан, Туркменистан улсын судлаачид тэмдэглэсэн. Монгол оронд ку чичрэг, хачигт риккетсиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг болохыг мал эмнэлгийн судлаачид тэмдэглэсэн байдаг.

Тайгын хачиг:

Ойт хээрийн бүсийн навчит болон шилмүүст ой бүхий Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар тархсан. Хачигт энцефалит, хачигт боррелиоз, ку чичрэг, анаплазмоз, эрлихиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг. Сэлэнгэ, Булган аймгийн нутгаас цуглуулсан хачгаас хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчний үүсгэгчийг ялгаж авсан.

Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)

Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор байгуулах ажлын хэсэг хуралдав
Биржээр дамжуулан хийсэн нүүрсний анхны арилжааны нийлүүлэлт амжилттай явагдлаа
Налайх дүүрэгт эрчим хүч, дулаан, авто замын ажлуудаас гадна хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв
Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулна
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?