HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 10 сарын 25

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна. Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх бүхий ментор сургуулийг шалгаруулж, урамшуулдаг болж буй юм.

Шагнал гардуулах үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нар нээж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын чанар, менежментийг сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулав.

-Боловсролын чанарыг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, боловсон хүчний чадавх, сургалтын орчин гэсэн суурь үзүүлэлтэд тулгуурлан хэмждэг учраас 2019 оноос эхлэн НЗДТГ-аас сургууль, цэцэрлэгийн ажлын үр дүнг үнэлж дүгнэн урамшуулж, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ жилээс эхлэн ментор сургуулийг шалгаруулж, 400 сая төгрөгөөр урамшуулдаг болж байна. Ментор буюу зөвлөгч сургуулиуд амжилтаа улам бататгаж, цаашид зөвлөн туслах эрхтэй ажилласнаар өөрийгөө санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ. Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр ажлын үр дүнд ахиц, амжилт гаргах хөшүүрэг болох төдийгүй менежментийг сайжруулах чухал ач холбогдолтой. Иймээс хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлэхээр нийслэлийн зүгээс анхаарч ажиллах болно хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хэллээ.

Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэгүүд:

  1. Баянзүрх дүүргийн Х.Чимэдцэрэн эрхлэгчтэй 147 дугаар цэцэрлэг
  2. Баянзүрх дүүргийн С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэг
  3. Багахангай дүүргийн С.Отгонтуяа эрхлэгчтэй 207 дугаар цэцэрлэг
  4. Баянзүрх дүүргийн О.Үүрийнтуяа эрхлэгчтэй 257 дугаар цэцэрлэг
  5. Сонгинохайрхан дүүргийн Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91 дүгээр цэцэрлэг
  6. Багануур дүүргийн М.Нэргүй эрхлэгчтэй 235 дугаар цэцэрлэг
  7. Баянгол дүүргийн Я.Мөнхтуяа эрхлэгчтэй 242 дугаар цэцэрлэг
  8. Хан-Уул дүүргийн В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121 дүгээр цэцэрлэг
  9. Сүхбаатар дүүргийн Г.Бурмаа эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэг
  10. Баянзүрх дүүргийн Д.Цэрэндулам эрхлэгчтэй 202 дугаар цэцэрлэг
  11. Хан-Уул дүүргийн Бямбаахүү эрхлэгчтэй “Маргаашийн одод” цэцэрлэг

Нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиуд:

  1. Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
  2. Сүхбаатар дүүргийн Б.Хишигбаяр захиралтай 11 дүгээр сургууль
  3. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль
  4. Баянгол дүүргийн Д.Цэцэгжаргал захиралтай “Наран” сургууль
  5. Баянгол дүүргийн О.Мөнхзаяа захиралтай “Сэтгэмж” цогцолбор сургууль
  6. Баянзүрх дүүргийн Ч.Уранбаяр захиралтай 88 дугаар сургууль
  7. Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай 115 дугаар сургууль
  8. Сүхбаатар дүүргийн Б.Одхой захиралтай “Логарифм” сургууль
  9. Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай тусгай боловсролын 25 дугаар сургууль
  10. Сонгинохайрхан дүүргийн Д.Бат-Отгон захиралтай 129 дүгээр сургууль

Нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургуулиуд:

  1. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
  3. Нийслэлийн Ч.Ганбилэг захиралтай тусгай боловсролын 55 дугаар сургууль
  4. Чингэлтэй дүүргийн Ш.Оюунсүрэн захиралтай 23 дугаар сургууль
  5. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
  6. Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай “Хобби” сургууль
  7. Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль
  8. Сонгинохайрхан дүүргийн Г.Цагаанцоож захиралтай “Ирээдүй” цогцолбор сургууль
  9. Сүхбаатар дүүргийн Л.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль
Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна
“Цэцэг төв”-ийн уулзвараас ЦУОШГ хүртэлх авто замыг энэ сарын 13-ныг хүртэл хааж, шинэчилнэ
Дэлхийн хамгийн үнэтэй хаягдсан бүтээн байгуулалтууд
ТАНИЛЦ | Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?