HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

|
HumanZ
| 2026 оны 07 сарын 01

БНСУ-ын Элчин сайдын яам, KTO болон KOICA хамтран Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Korea Tourism Media Briefing & Networking Event”-ийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын дарга Ким Ван Сү, KOICA Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Жо Хэн Нан, Жэжү эйр компанийн Улаанбаатар дахь салбарын захирал Ким Мин Сог, мөн Бусан хотын Эдийн засгийн хөгжлийн агентлаг, Инчон Аялал Жуулчлалын Байгууллагын төлөөлөгчид, Монголын хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал салбарын байгууллагуудын төлөөлөл оролцов.

Арга хэмжээг нээж, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон үг хэллээ. Тэрбээр “Энэхүү арга хэмжээнд оролцож буй сэтгүүлчиддээ, мөн арга хэмжээг бэлдсэн КТО-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Вансү, КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэнгран нарт талархсанаа илэрхийлье. Энэхүү арга хэмжээ нь Солонгосын аялал жуулчлалыг Монголын сэтгүүлч, хэвлэлийн салбарын төлөөлөл болсон та бүхэнд танилцуулах зорилготой юм. BTS хамтлагаар төлөөлж болох K-pop, Чежү арлын үзэсгэлэнт байгаль, Улаанбаатар хотын хаанаас ч амталж болох K-food гэх мэт Солонгосын соёлыг Монголын ард түмэнд нэгэнтээ сайн мэдэх болсон. Ялангуяа өнгөрсөн онд дэлхий даяар хит болсон К-pop Demon Hunters бүтээлийн ачаар манай Үндэсний төв музей үзэгчдийн тоогоор дэлхийд 3-т эрэмбэлэгдэх болсон.

Сүүлийн үед Инчеон-Улаанбаатар нислэг аль хэдийнээ дүүрсэн, билет олох нь улам бүр хэцүү болж байна. Одоогоор хоёр талын агаарын хэлэлцээрээр дамжуулж, нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байгаа гэж дуулсан. Ойрын хугацаанд иргэдэд нааштай хариу гараасай гэж хүсэж байна” гэлээ.

Арга хэмжээний үеэр дэлхий дахинд шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан аяллын зардал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд аялагчдын санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, бүс нутгийн аялал жуулчлалын шинэ боломжууд, төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд танилцуулж, харилцан мэдээлэл, санал солилцсон юм.

Мөн KTO-оос хэрэгжүүлж буй 「K-Heal·Air」 хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд уг хөтөлбөр нь Jeju Air компанийн Бусан, Инчон чиглэлийн нислэгтэй уялдуулан хэрэгжиж буй эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төсөл аж.

Ингэхдээ Бусан хотын 7 эмнэлэг, 4 аяллын газрууд, Инчон хотын 12 эмнэлэг төрөл бүрийн үзлэг, эмчилгээний хөнгөлөлт үзүүлэхээс гадна шаардлага хангасан үйлчлүүлэгчдэд Инчеон хотын нэг өдрийн үнэ төлбөргүй аялал санал болгож байгаа талаар танилцуулсан юм. Түүнчлэн KOICA Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны төсөл, цаашдын хөгжлийн чиглэлээ мөн танилцуулж, арга хэмжээний төгсгөлд оролцогчдын дунд Жэжү эйр авиа компанийн Бусан болон Инчон чиглэлийн хоёр талын нислэгийн тийз, эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийн эрхийн бичиг зэрэг олон төрлийн шагналын эзэд тодорч, арга хэмжээ өндөрлөлөө.

Kheal-air хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.

Соёмботой хөшөөнөөс Ривер гарден хүртэл орц, гарцын асуудлыг зөвшилцөнө
Энэ долоо хоногт чуулган гурван өдөр хуралдаж, давхардсан тоогоор 30 гаруй хуулийн төсөл хэлэлцэнэ
“Алтан Бөмбөрцөг” наадмаас онцлох зургууд
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Чингэлтэй дүүрэгт эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй компанийн эрхийг цуцлав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?