HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

Үерийн гамшгаас хэрхэн бизнесээ хамгаалах вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 08 сарын 16

Иргэн, аж ахуйн нэгж үерийн эрсдэлээс хамгаалах даатгалтай байснаар та бүхэн үерийн гамшгаас учирч болох санхүүгийн хохирлоос урьдчилан сэргиийлж, эд хөрөнгө, бизнесээ хамгаалах боломжтой юм. Мөн дараах аргууд нь танд үерийн дараа бизнесээ амжилттай үргэлжлүүлэхэд тусална.

1.    Бизнесээ хамгаал.

Их хэмжээний үер болгон таны бизнест сөргөөр нөлөөлөх албагүй. Бизнес эрхлэгчийн хувьд үерийн эрсдэлийн талаар ойлголтой байх нь таны бизнесийг амжилтанд хүрэхэд маш чухал юм. Одоо та өөрийн өмч хөрөнгө болон барилга байгууламжид нөлөөлж буй байгалийн гамшигт үзэгдлийн талаар ойлголттой болсноор, аюулыг даван туулах аялалаа эхлүүлсэн шигээ эрсдэлээ бууруулахын тулд ямар стратеги хэрэгжүүлэх талаар бодох цаг болжээ.

2.    Өөрийн хөрөнгөө хамгаалаарай.

Барилга байгууламжийнхаа эрсдэлд өртөмтгий байдлыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авахаа бодон, өөрчлөх зүйлсийг өөрчил. Үерийн эрсдэлийг бууруулахын тулд барилгын гадаад болон үерийн усанд өртөж болзошгүй дотоод хэсгүүдийг үерээс хамгаалах хамгаалалттай болгож, шаардлагатай тоног төхөөрөмжийг дээр байрлуулж, чухал бараа материалыг үерт өртөхгүй байхаар байршуулаарай.

3.    Нөөцтэй байх нь цаг хэмнэдэг.

Томоохон үерийн үед шугам, сүлжээний тасалдал хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжилдэг. Гадна трансформатор гэх мэт газар дээрх тоног төхөөрөмжийг шууд гэмтээх нь цахилгаан эсвэл усыг тасалдуулж болзошгүй. Хэрэв таны үйл ажиллагаа эрчим хүч, ус эсвэл хийн хангамжаас шалтгаалдаг бол цахилгааны тасалдал гарах үед танд туслах нөөц бий юу? Тог цахилгаан гэх мэт хэрэглээний чухал хангамж тасарсан үед өөрийн гэсэн нөөцтэй байх нь таны бизнес тасалдлыг багасгахад тусалдаг.

4.    Бэлтгэлтэй байх нь чухал.

Үерийн гамшгийг даван туулах төлөвлөгөөг боловсруулах нь танд цаг алдалгүйгээр нэн даруй арга хэмжээ авч, бизнест учруулж болзошгүй үерийн хор хөнөөлийг бууруулна. Дата мэдээллээ цахим хэлбэрээр хадгалж, чухал бараа материалаа хангалттай хэмжээгээр биет бусаар нөөцөлж,  гамшиг тохиолдсон үед ямар арга хэмжээ авахыг тодорхойлсон “хэрвээ” гэх нөөц төлөвлөгөөг боловсруулаарай (жишээ нь: хэрвээ би барилга байгаа газартаа үерийн улмаас очих боломжгүй бол яах вэ?) Барилгын эвдрэлийг засварлахад долоо хоногоос хэдэн сар хүртэл хугацаа шаардагдах боловч засвар хийх хөрөнгө бэлдэх, засварын байгууллагыг сонгох гэх мэт зүйл дээр саатах нь таны бизнесийн сул зогсолтыг хоёр дахин уртасгах эрсдэлтэй. Та эрсдэл гарсан үед хэрэглэх хөрөнгийг нөөцөлж, засварын ажлыг хийж чадах гүйцэтгэгчийг ч урьдчилсан байдлаар сонгосон бол даатгалын нөхөн төлбөрийг хүлээх зуураа шууд засвараа эхлүүлж болно. Одооноос бэлдэж дараа нь цагаа хэмнэж, бизнесийн сул зогсолтоо багасгаарай.

5.    Хохирлыг даван туулах арга хэмжээ авч, өөртөө итгэлтэйгээр эрсдэлээ бууруул.

Том, жижиг ямар ч бизнесийн хувьд эрсдэлийг бууруулахын тулд хамгийн тохиромжтой арга хэрэгслүүд юу болох, бизнесээ ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлэх талаар ойлголттой байх нь таныг хязгаарлагдмал төсвөө илүү үр дүнтэй ашиглахад тус болно.

 Эх сурвалж: Үндэсний давхар даатгал ХК

Чингэлтэй дүүрэгт хийн түлш борлуулах цэг ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН НААДАМД 35 ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН ЗАЛУУС ӨРСӨЛДӨНӨ
“20 минутын хот”-ын Р.Эрдэнэбүрэнгийн хийж хэрэгжүүлсэн ОНЦЛОХ ТАВАН АЖИЛ
ТРЭНД | Энэ намар ямар хумсны будалт давамгайлах вэ
“Анхаарал бол шинэ валют” | Контент маркетинг яагаад өнөө үед зайлшгүй хэрэгтэй вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?