HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ийм байвал #ГОЁ

+SPECIAL | Томчууд “ИЙМ БАЙВАЛ ГОЁ”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 06 сарын 01

“Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байгаатай холбогдуулан манай редакцын хамт олон хүүхэд, дүү нараасаа томчууд ямар байвал тэдэнд илүү “ГОЁ” байх талаар ярилцлаа. Та, чи, бид тэдний хүсэлд хүрсэн хүн байж чаддаг болов уу?

М.НЯМДЭЛГЭР /15 настай/

Ямартай ч үе тэнгийн найзууддаа болон дүү нар, ах эгчдээ “Хүүхдийн баярын мэнд” хүргэе. Миний анзаарснаар ихэнх аав, ээжүүд өөрсдийнхөө хүслийг хүүхдүүддээ тулгаад байдаг. Гэтэл хүүхдээ юу хүсэж байна, юунд дуртай байна гэдгийг тэр бүр мэддэггүй. Одоо ийм мэргэжилтэй л болбол хэрэгтэй, энэ спортоор хичээллэ гээд л. Хэдий бид нар тэдэнд хайртай ч гэсэн сонирхохгүй, дургүй байгаа зүйлийг маань хийлгэх гээд байх нь муухай байдаг. Тэгээд хажуу айлын хүүхэдтэй харьцуулна. Гэвч хүн бүр өөр өөр шүү дээ. Тэрний хийж чаддаг зүйлийг би чадахгүй байсан ч миний чаддаг зүйлийг тэр хийж чадахгүй үе бий.

Тиймээс томчуудад хандаж хэлэхэд хүүхдийг хэн нэгэн хүнтэй харьцуулдаггүй байвал #ГОЁ.

Б.АМИН-ЭРДЭНЭ /11 настай/

Заримдаа бид нарт өмсөх хувцас, идэх хоол, тоглох тоглоомоос илүү томчуудтай найз шиг байж, тэдэнтэй илүү их цагийг өнгөрөөх хэрэгцээ байдаг. Хүүхдүүдэд зөвхөн тоглоом, идэх зүйлс, мөнгө чухал биш.

Тиймээс хэдий аав, ээжүүд ажил ихтэй, завгүй байдаг ч хүүхдүүдтэйгээ ярилцах, тоглох цагийг их гаргадаг байвал #ГОЁ.

Т.ЭРХБОЛД /15 настай/

Тэд хүүхдүүдэд ирээдүйн талаар л зааж сургадаг. Яг л өнөөх чи хичээх ёстой, баян болох хэрэгтэй, амжилтад хүр гэсэн тулгалтууд. Ингэхээр хүүхдүүд томчуудыг даалгавар өгч загнаж тушаадаг хүн л гэж бодох нь ихэсдэг. Асуудлаа хэлсэн ч ойлгохгүй, уурлаж, загнаад байхад ялангуяа өсвөр насан дээрээ яваа хүүхдүүд улам л дотогшоо болох хортой.

Харин хүүхдийнхээ найз шиг нь байж, нээлттэй харилцаж байвал бид ч гэсэн эргүүлээд асуудлаа ний нуугүй ярьж чадна.

Л.ОЮУНТОГТОХ /16 настай/

Өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд дийлэнх том хүмүүс хүүхдийг ялгаварлан гадуурхдаг юм шиг санагддаг. Миний хүүхэд “Дэлхий” бусдын хүүхэд “Мэлхий” Гэсэн үзэл суртлыг баримталдаг болчихсон ч юм шиг. Уг нь бид чинь адилхан л сурч, хөдөлмөрлөж, өсөн дэвжиж нахиагаа дэлгэж буй цэцэгс шүү дээ!

Хүний ч бай өөрийн ч бай бүх хүүхдийг эрх тэгш нүдээр хардаг байвал #ГОЁ.

Б.АГНЕШ /16 настай/

Дийлэнх томчууд хүүхдүүдийг л шүүмжлээд, загнаад, шүүгээд байдаг. Гэхдээ тэд ч гэсэн алдаа дутагдалтай. Бид нарт үгээрээ биш үйлдлээрээ харуулдаг байгаасай гэж их хүсдэг. Зүгээр л улаан гэрлээр битгий гар гэчхээд өөрсдөө улаан гэрлээрээ хүүхдээ дагуулж гүйнэ. Хог хаяж болохгүй гэдэг хэрнээ машиныхаа цонхоор хээв нэг тамхины иш, цаасаа хаячихдаг.

Угтаа томчууд өөрсдөө үлгэрлэн дуурайдаг байсан бол гадаа талбай хоггүй, илүү эрүүл аюулгүй орчинд амьдрах байсан биз. Тиймээс үг, үйлдэл нь зөрдөггүй байвал #ГОЁ.

М.СҮХБАТ /12 настай/

Хэдий томчуудад сайн тал байдаг ч гэсэн заримдаа хүүхдүүдийг хэт өөрсөд шигээ ойлгодог. Загнаад л, уурлаад л, хэт үзэл бодлоо тулгаад л. Та нар хүүхэд байсан харин бид том хүн байж үзээгүй шүү дээ. Хэт төгс байлгах гэж тулгадгаас болоод олон хүүхэд өөртөө итгэлгүй болдог.

Тийм болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл байвал уурлахаасаа илүү ойлгуулж, тайлбарлаж өгөөрэй ах, эгч нараа. Хааяа ч гэсэн бидэнд алдах, муу байх эрхийг олгодог байвал #ГОЁ.

Хүүхдийг хэрхэн зөв хооллодог хүн болгон хүмүүжүүлэх вэ
Гамшгийн эрсдэлийг бууруулахад БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллана
“Чайна Энержи Коксжих Нүүрс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
ДСХХ-оос 2022 онд ажлын байран дээрээ амиа алдсан сэтгүүлчийн тоо огцом өссөн гэж мэдээллээ
Сайд Л.Энх-Амгалан Эстони улсын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Түгээх
Facebook Copy Link Print
What do you think?
Хайр татам2
Гунигтай0
Жаргалтай0
Ууртай0
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?