HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Орох ярианы эрх нь хаагдсан дугаартай эрчүүдэд зориулсан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төв

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 05 сарын 18

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд зөвхөн эрэгтэй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг “Бид хамтдаа” жишиг төв энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийжээ. Эрчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаардаг нэг ч гэсэн төв нээгдсэн нь баярлууштай. Гэвч сошиал дээр Монголын анхны эрчүүдэд зориулсан гэх мэт гарчиг бүхий сүржин мэдээ мэдээлэл цацсан ч үйл ажиллагаагаа нь яг хүний төлөө гэсэн байв уу?

Энэхүү төв нь биечлэн болон утсаар хууль эрх зүй, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажлын найман цагаар өгөх зэрэг болно гэсэн мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс гэсэн сошиал хуудсандаа мэдээлэл оруулсан байсан юм. Гэвч тэдний утсаар зөвлөгөө мэдээлэл авах #77066084 гэсэн дугаарын орох ярианы эрх хаагдсан байв.

Үүнийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн вэб сайт дээрх 9800-0560 гэсэн албаны дугаараас тодруулах гэсэн ч мөн тэжээлээс салсан гэсэн автомат хариулагчтай тулав. Энэ мэт ажиллахгүй дугааруудаар иргэдийг төөрөлдүүлж, орхих нь төрийн ажил төвөгтэй, удаан гэдэг муу нэр салахгүй байхаас өөр яах билээ.

“Тус жишиг төвийн үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд цаашид эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний сүлжээ үүсгэж ажиллана” гэсэн том амбицтай байгаа ч үнэнхүү хэрэг дээрээ ийм л байдалтай байлаа.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок арванхоёрдугаар сард ашиглалт орно
“Монголын төмөр зам” ТӨХК АНУ-ын (WCS)-ийн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?