HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 04 сарын 13

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.

Улаанбаатар хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын 2019 оны тогтоолоор Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн баталсан. Уг тогтоолд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулсан байдаг. Харин Багануур, Багахангай, Налайх дүүрэг хамаардаггүй юм.

Сүүлийн жилүүдэд тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа ч суурьшлын бүсэд мал малладаг иргэд малаа хариулгагүй явуулснаас ногоон байгууламж гэх мэт хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг эвдэн сүйтгэх зөрчил гарах болжээ. Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд дээрх дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг батлах  хүсэлт ирүүлсэн тул ийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Налайх дүүргийн хориглолт тогтоохоор төлөвлөж байгаа бүсэд 104 өрх 2,500 толгой малтай. Багахангай дүүргийн хувьд хоёр хороотой. Мал малладаг 102 өрх байдаг. Жилийн эцсээр26 мянга гаруй мал тоологджээ.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээ дүүргийн төвөөр тогтоохоор төлөвлөсөн байна. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар боллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАГЧИДТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
HUMANZ редакц аравдугаар сард агаарын бохирдлын асуудлыг хөндөж контентуудаа бүтээнэ 
“Нийт малчдын 95,7 хувь нь гар утастай, 46,4 хувь нь интернет хэрэглэдэг”
Нийслэлийн хоёрдугаар сургуулийн сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлав
Монголын хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтууд эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?