HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авч, ашиглах боломжтой

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 04 сарын 07

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/120 дугаар тушаалаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан гадаадын иргэний оршин суух үнэмлэх шинэчлэгдлээ.

Тодруулбал, Оршин суух үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлж, аяллын баримт бичгийн бүтэц, стандартыг хангасан NFC технологи,  MRZone, QR код болон гадаадын иргэнд олгож буй F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаар бүхий  оршин суух үнэмлэх (residence permit)-ийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  олгож эхэллээ.

Мөн журмын 1.3-д “Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд “Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-аас оршин суух үнэмлэхийн лавлагааг  олгож болно” гэж заасны дагуу https://eimmigration.mn/  хуудаснаас цахим лавлагааг авч, ашиглах боломжийг бүрдүүллээ. Журмын 5.4-д зааснаар дээрх цахим лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглах бөгөөд улсын хилээр орох, гарах тохиолдолд оршин суух үнэмлэхийг эх хувиар зайлшгүй шаардах юм.

      Журмыг шинэчилсэнтэй холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байна. Үүнд:

  • оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах
  • оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх
  • оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх
  • оршин суух зөвшөөрлийн хасалт хийх
  • паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх
  • оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх
  •  хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэхийг дахин авах хүсэлт гарах зэрэг нийт 7 төрлийн үйлчилгээ багтаж байгаа бөгөөд уг цахим үйлчилгээг Гадаадын иргэн, харьяатын газрын https://immigration.gov.mn/mn/residence-permit/# цахим хуудаст хандаж авах боломжтой.

Ташрамд мэдээлэхэд, 2023.04.01-ний өдрөөс өмнө олгогдсон гадаадын иргэний оршин үнэмлэхийн хугацаа хүчин төгөлдөр байгаа тохиолдолд заавал солихыг шаардахгүй бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь өөрийн хүсэлтээр тэмдэгтийн болон оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамжийг төлж, шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.

Эх сурвалж: ГИХГ

ОДОО Л БИД АТГ-ЫН ЗҮГ ӨӨР НҮДЭЭР ХАРАХ ЦАГ
Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй иргэдийн АНХААРАЛД
Энэ онд НҮБ-ийн Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав
Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг тавдугаар сарын 5-ны өдрөөс олгож эхэлнэ
АТГ: Гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлсэн
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?