HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 20 хувиар нэмэгдүүлэв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 28

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх нэг шалтгаан болдог. 2021 онд хийсэн судалгаагаар цэцэрлэг болон бага сургуулийн насны гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бус сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн тоо гарчээ.

Тиймээс хамран сургах тойргийг шинэчилж, хүүхдүүдийг хамран сурах тойрогтоо цэцэрлэг, сургуульд явах боломжийг бүрдүүлж эхэллээ.

Нийслэлийн Боловсролын газрын Бодлого, багшийн хөгжлийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Өмнө нь зөвхөн төрийн өмчит цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоодог байсан бол энэ удаад төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоосон. Хамран сургах тойргийнхоо дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа тохиолдолд улсаас хувьсах зардлыг нь хоёр дахин нэмж олгож байгаа. Тэгэхээр төрийн бус өмчийн ихэнх цэцэрлэг төлбөргүйгээр, зарим нь маш бага хэмжээний төлбөртэйгөөр хүүхдүүдийг элсүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ харьяаллын бус, хол цэцэрлэг рүү зөөх шаардлагагүй, гэртээ хамгийн ойр цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн үг. Мөн ачаалал өндөртэй орон сууцны хорооллуудад цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх, худалдан авах, олон албан хаагчтай байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулсан. Энэ бол түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж буй онцлох ажлын нэг юм” хэмээн онцолж байлаа.

Түгжрэлийг бууруулах багц ажлын хүрээнд цэцэрлэгийн зориулалттай 23 барилгыг худалдан авч, 128 барилгыг түрээсэлсэн бол цэцэрлэгийн өргөтгөл, барилга, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 214 төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Ингэснээр 2021-2022 онд 76 хувьтай байсан цэцэрлэгийн хамрагдалт 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдээд байна. Ирэх онуудад шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ӨНӨӨДӨР | Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээнэ
БШУЯ-ны 250 сая төгрөгийн санхүүжилтээр хуучин барилгыг засварлан ашиглалтад оруулжээ
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
COP30 | Монгол Улс 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулна
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?