HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Ходоодны шархтай болсон байж болзошгүйг илтгэх 10 ШИНЖ ТЭМДЭГ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 17

Ходоодны шарх нь өвчтөнүүдийн дотрын эмчид хандах өвчний гуравт бичигддэг. Уг өвчин сэтгэл түгшээсэн, зовиур ихтэйгээс гадна хурцадмал байдалд тун амархан хүрч эмнэлэгт шууд хэвтүүлэх арга хэмжээ хүртэл авахад хүргэдэг ажээ. Хурцадмал байдалд хүрэхгүйн тулд та өөртөө дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарна уу.

Хоол идсэний дараа гэдсээр өвдөх

Ходоодны шархны анхан шатанд хоол идсэний дараа гэдсээр өвдөх, хүндрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэхүү таагүй мэдрэмж хоол боловсруулагдаад биеэс гарах тэр үед мэдрэгдэх буюу хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараанаас эхэлнэ. Шархны ходоод даамжрах тусам уг мэдрэмж улам хүчтэй, удаан үргэлжлэх болно. “Өлөн” өвчин Шөнийн цагаар гэдэс өвдөх мэдрэмж төрнө, тэр мэдрэмж нь их өлссөн үед ходоод өвддөг шиг тийм өвчин байх ажээ. Энэ тохиолдолд ходоод өөрөө өөрийгөө “идэж” байгаа мэт санагдана. Багахан ч гэсэн юм идвэл уг таагүй мэдрэмж аажимдаа алга болно.

Цээж хорсох

Ходоод шархлах үеэр хоол боловсруулах шүүсний хүчиллэг чанар ихсэж гэдэсний хана хэт мэдрэг болдог. Тийм учраас энэ үед хоол идсэний дараа гэдэс ходоодонд “гал” гарч байгаа мэт мэдрэмж төрөх ажээ. Хэхрүүлэх Хэхрүүлэх нь дан ганц ходоодны шархны шинж тэмдэг бус, ихэвчлэн ходоодны сфинктерийн сул байдлаас болно.

Гэдэс дүүрэх

Хүчил ихдэж ходоодны хана мэдрэг болсноор хоол бүрэн боловсорч чадахаа больдог. Ингээд л гэдэс дүүрч, таагүй үнэрээр унгадаг байна.

Дотор муухайрах, бөөлжих

Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархыг илэрхийлж болно. Бөөлжсөнөөр ходоодны өвчин намжиж тайвшрах нь бий. Гарч байгаа бөөлжис нь саяхан идсэн хоолноос бүрдэх бөгөөд их хүчиллэг байх ажээ.

Хоол идэх дур хүсэл

“Өлөн” өвчний үед их хэмжээгээр, байнга идэх хүсэл төрдөг байна.

Огцом турах

Ходоодны шархтай өвчтөн болгон “өлсгөлөн” өвчнийг мэдрэхгүй ч гэлээ уг мэдрэмжийг хоол идсэний дараа шууд мэдрэх ч хүн бий. Ийм мэдрэмжийг мэдэрсэн хүн дахин хоол идэхээс эмээж өөрийнхөө хоол идэх дур хүслийг шууд хорьдог байна. Энэ нь огцом жин хасахад нөлөөлөх ажээ.

Өтгөн хатах

Ходоодны шархны үед ихэнх өвчтөнүүдийн өтгөн хатах шинж тэмдэг илэрдэг байна. Өвчнийг хүнд байдалд нь хүргэхгүйн тулд өтгөн хатдаг бол эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөе.

Толгой эргэх

Ходоодны шархны үед цусан дахь гемоглобины хэмжээ эрс багасдаг. Өвчтөнд толгой эргэх, ядрах, ажлын чадвар буурах, нойрмог болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Эрчүүдийн тестостерон дааврын үүрэг ба буурах шалтгаан
Хүүхдүүдээ “менингококкт” халдвараас сэргийлье
Осол гэмтлийн 35-40 хувийг халтирч унаснаас үүдэлтэй бэртэл эзэлдэг
Салхин цэцэг өвчний нууц үеийн хугацаа 10-21 хоног байдаг
Нүдний хараа муудах эрсдэлийг бууруулах энгийн бөгөөд үр дүнтэй аргууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?