HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэлний ном хандивлах аянд нэгдээрэй

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 03 сарын 11

Британи Улсын “East Surrey College”-ийн математикийн багш Б.Эрдэнэчимэг нь хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “MC Children’s Books” ном хандивлах аяныг АНУ, Англид ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн дунд санаачлан зохион байгуулж байна.

Тэрээр анх 2020-2022 онд “21 аймаг тус бүрд 1000 ном” уриан дор дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй монголчууд болон англи, америк иргэдтэй хамтран нийт 32 мянга гаруй англи ном, DVD, сургалтыг дэмжих тоглоом цуглуулж, Монголын 21 аймгийн дунд сургуулиудад хандивласан байна.

Энэ оноос эхлэн “330 сум бүрд 150 ном” уриан дор хөдөөгийн сум бүрд 150 ширхэг англи ном хандивлах аяныг эхлүүлээд байна.


Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс энэхүү санаачилгыг дэмжиж, өөрийн төрсөн сумандаа ном хандивлах ажлыг хариуцан зохион байгуулах, ном хандивлах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй хүмүүсийг өргөнөөр оролцохыг уриалжээ.


Энэ асуудлаар тус ЭСЯ-ны [email protected], Б.Эрдэнэчимэгийн [email protected] хаягаар холбогдох боломжтой.


Б.Эрдэнэчимэг ном хандивлахаас гадна хөдөөгийн хүүхдүүдэд англи хэл заах ажлыг 2022 оны зун эхлүүлсэн бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр хөдөө, орон нутгийн хүүхдүүдэд зориулсан англи хэлний сургалтыг өөрийн зардлаар зохион байгуулан Британиас англи хэлний багш нарыг урьж ажиллуулжээ.

Он гарсаар 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэл төлжээ
Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам | Япон улсад амьдарч буй Монгол иргэдийн анхааралд
ТАНИЛЦ | Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгөний ХУВААРЬ
Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөр
Ардчилсан намын хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?