HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЦАГ АГААР | Ихэнх нутгаар цас орж, шуурна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 09

Өнөөдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, говь талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -1…+4 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ.Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +10…+12 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +9…+11 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +8…+10 градус дулаан байна.
  • 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл гаргалаа
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 88 хувьтай байна
Нярайн өвчлөл, эндэгдэл, дутуу төрөлтийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд 2025 оны зургаадугаар сарыг “эх, нярайн эрүүл мэндийн сар” болгон зарласан.
Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?