HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

Үзэсгэлэнгээр 48.9 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 27

/2023.02.27/ “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас Сар шинийн баярт зориулан “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа.

Монголчууд уламжлалт Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Улсын хэмжээний 940 мянган өрх гадаадаас гарын бэлэг авахгүйгээр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, гадагш урсдаг нэг их наяд орчим төгрөгийг дотооддоо үлдээх учиртай гэх Хотын даргын санаачилгыг ийнхүү ажил хэрэг болгосон юм.

Тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач 371, бэлэг дурсгал үйлдвэрлэгч 190, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 453 буюу нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлууллаа.

Ийнхүү 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчилсэн байна. Тодруулбал, үндэсний хувцасны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид 13.8 тэрбум төгрөг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 10.6 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 24.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо.

Нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чаджээ.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43,286 нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус салбарт 675 мянга гаруй хүн ажиллаж буй. Нийслэлд төдийгүй орон нутагт бизнес эрхэлж буй жижиг, дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихээр нийслэлийн удирдлагууд зорьсон нь ийнхүү үр дүнгээ өглөө.

БНХАУ-д эрэлт буурах төлөвтэй болсноор зэсийн үнэ хоёр дахь өдрөө дараалан унав
Танилц | 2022 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгж
Монголбанк дөрөвдүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авчээ
ХӨГЖЛИЙН БАНК: Нэг их наяд 87.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа
Монголбанк тавдугаар сард 2,417.8 кг үнэт металл худалдан авчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?