HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ГАДААД ХАРИЛЦАА | Төв номын санг дэмжих 5 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд, соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдгээр салбар нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдаж байгаа бол БНСУ нь кино болон дуу хөгжмийн салбарын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсын нэг юм.

skip-share

Театр, музей, номын сан, урлагийн сургууль болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр хамтран ажиллана.

Иймд, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уран бүтээлчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн урлагийн байгууллага хооронд шууд харилцаа холбоог нэмэгдүүлэхэд хоёр улсын яамд түлхүү анхаарч, уран бүтээлчдийг сургах, солилцох зэрэг үйл ажиллагааг дэмжих замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрийн онцлогт нийцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд мөн соёл урлагийн байгууллагын төлөөлөгчид болон соёл, урлагийн салбарын дээд хэмжээний харилцан айлчлалыг нэмэгдүүлэхээр тохирч, мэргэжлийн байгууллагууд болох театр, музей, номын сан, урлагийн сургууль болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр хамтран ажиллана.

Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин Соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоёр улсын соёлын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гёнханаас хүслээ.

Мөн айлчлалын хүрээнд Соёлын яам нь БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Улаанбаатар хотын Төв номын санг дэмжих 5 сая ам.долларын хөтөлбөрийг хэрэгжүүлж, БНСУ-ын Ажлын хэсгийнхнийг Улаанбаатар хотод хүлээн авахаар болов.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв номын санг өргөжүүлж, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн номын сан болгохоор төлөвлөж байна.

Цаашид БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Монгол Улсын Хүүхэлдэйн театрын чадавхыг бэхжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын төв байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллахыг зорьж байна.

Эх сурвалж: Соёлын яам

Монгол Улсын Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр гаргалаа
Вокзал орчимд ус зайлуулах шугам угсрах ажил 55 хувьтай үргэлжилж байна
Ховдын Булган сумаас БНХАУ-ын Такешикен тосгон чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ нэгдүгээр сарын 25-наас эхэлнэ
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна
 ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?