HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Монголбанк мөнгөн тэмдэгтийн тухай ойлголт өгөх зорилгоор аппликэйшн нэвтрүүллээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 15

Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ. 

Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдийг багтаасан Монгол, Англи хэлний хувилбар бүхий хэрэглэхэд хялбар тус аппликейшнийг iOS болон Android үйлдлийн системээс татаж авах боломжтой бөгөөд сурах, бодит талбар дээр ажиллах, олсон мэдлэгээ шалгах гэсэн үндсэн гурван хэсэгтэйгээр бүтээлээ. 

Танин мэдэхүйн энэхүү аппликэйшнийг ашиглахдаа гар утсаа тал бүр тийш хазайлгах, гэрлийн эсрэг дээш, доош хөдөлгөх зэргээр дэлгэцэн дээрх хэт ягаан туяаны гэрлийн тусламжтайгаар хамгаалалтын элементүүдийг сонирхолтой байдлаар харах, таньж мэдэх, суралцах боломжтой юм. 

Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэгдэхээс сэргийлж, хамгаалалтын элементүүдийг нь технологийн өндөр түвшинд сайжруулан шинэчилсэн тул иргэд олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгахад нь туслах зорилгоор тус аппликэйшнийг хөгжүүлж, хэрэглээнд ийнхүү нэвтрүүллээ. 

АНХААРУУЛГА: Энэхүү аппликэйшн нь мөнгөн тэмдэгтийн хуурамч, жинхэнэ эсэхийг тодорхойлохгүй бөгөөд зөвхөн хамгаалалтын элементүүдийг таних, шалгахад туслах мэдээллийг агуулсан болно. 

Аппликэйшний талаар асуух, нэмэлт мэдээлэл авах, ашиглах талаарх тусламж шаардлагатай бол Монголбанкны дэргэдэх Олон нийтийн санхүүгийн боловсролын төвд буюу 11-310081 дугаарын утсанд хандана уу.

Хүчит шонхор зах дээр 37 кг ууцыг 46 кг жинтэй гэж зарж байсан ченжүүдийг торгожээ
Хууль бусаар 67 ширхэг ондатар тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байна
СУРВАЛЖИЛГА | “Ажил олгогч эздийн зөвлөгөөн”-д оролцогчид юуг онцлов
Малын нэмэлт тэжээл 1,083.4 тонн импортолсон нь өнгөрсөн оноос 219 хувиар өсчээ
“Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв түр хугацаанд PCR шинжилгээ хийхгүй”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?