HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

IHC койны О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хилээр гарахыг хязгаарлав

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 10

 ЯЛЛАГДАГЧ О.МӨНХЖИН, Б.ГАНТИГ, Б.ЭРХЭМБАЯР НАРТ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРАХЫГ ХЯЗГААРЛАХ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.02.06 № 2023/ЦХШЗ/118, 119, 120 

Тоймын дугаар, огноо: 04, 2023.02.09

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 40 минутад ирүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, танилцуулсны дараа яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна. Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна. Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсны дараа шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хуульчилжээ. 

Гэтэл мөрдөгч нь сэжигтэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй байхад прокурор тэдгээрийг яллагдагчаар цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан яллагдагч “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг, мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгыг хангах үүднээс яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.                                                                            

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг

Үндэсний номын сангийн ном судрын тоо долоо дахин нэмэгдэж 3,5 саяд хүрчээ
Төрийн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлнэ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын ХУВААРЬ
Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг тавдугаар сарын 5-ны өдрөөс олгож эхэлнэ
Энэ онд НҮБ-ийн Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?