HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

НИСЭХИЙН ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ МОНГОЛ УЛС ДОТООДДОО АВЧ ЭХЭЛЛЭЭ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 12 сарын 14

Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023.12.13-наас эхлэн манай улс дотооддоо авч эхэллээ.

2019 онд, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ хэлний ур чадварын шалгалттай холбоотой асуудлыг тухайн улс орон өөрсдөө боловсруулж үйл ажиллагаандаа ашиглах зөвлөмжийг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын ИНЕГ нь шалгалтад хамрагдах зорилтот бүлгийн хэлний ур чадварын түвшинг хүлээн зөвшөөрөгдсөн хоёрдох шалгалтаар тогтоолгох, Монгол Улсад байнгын хэлний үнэлгээний болон хяналтын систем тогтоох, хүлээн зөвшөөрөгдсөн ICAO-ийн стандарт шаардлагад нийцсэн шалгалтыг цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор боловсруулах ажлыг эхлүүлсэн юм.

ИНЕГ-ын даргын 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны А/154 тоот тушаалаар томилогдсон ICAO-ийн хэлний ур чадварын шалгалт боловсруулах ажлын хэсэг нь TEAC шалгалтыг ICAO-ийн Док. 9835 ийн дагуу үзүүлэлт, агуулга, материал, үйл ажиллагааны заавар зэргийг өөрийн улсын стандарт, үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн боловсруулж, ИНЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авснаар хэлний шалгалт авах үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ.

ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хурлын ТЕАС шалгалттай холбогдох үйл ажиллагааг Иргэний нисэхийн үндэсний төв хариуцан, шалгалтыг Нисэхийн сургалтын төв зохион байгуулж, шалгалтын үйл ажиллагаанд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосны дагуу шат дараалсан арга хэмжээг авсан байна.

TEAC шалгалтыг тус салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн экспэртүүд МАБТА-тай хамтран боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна.

“Энэхүү шалгалт нь харьцангуй бага зардлаар богино хугацаанд чанарын өндөр түвшинд боловсруулагдаж, бие даасан, тогтвортой, чанартай хэлний шалгалтын үйлчилгээг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний  удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой” гэдгийг шалгалтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж хэлсэн үгэндээ ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр онцоллоо. Нисэхийн хэлний ур чадварын шалгалтыг эх орондоо авч эхэлж буй түүхэн үйл ажиллагаанд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга П.Ганболд болон шалгалт авах мэргэжилтнүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Гүнж төвийн Business girls төсөл охидод хөгжих боломжийг нээсээр байна
ТАНИЛЦ | Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгөний ХУВААРЬ
“ЮНИВИШН” ХХК-Д 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ
Он гарсаар 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэл төлжээ
ТАНИЛЦ | Тав, зургаа, долдугаар сарын цаг агаарын төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?