HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
INTERVIEW

Үргэлжлэл байхын утга учир …

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 07

Ерээд оныхны бага нас ер бусын гэгээлэг, нандин дурсамжаар баялаг санагддаг. Зуугийн ундааны зургийг харах төдийд амтагдаж, цэнхэр диско печенийн сүүтэй үнэрийг хүртэл саяхан мэт санаж байх жишээний. Цоглог хөтөлбөр, Хит, Гэрэлтэй цонх тэргүүтэй нэвтрүүлэг бидний хорвоотой танилцах гүүр байлаа. Тэр дундаа багаасаа хип хоп урсгалд дуртай байсан сэтгүүлч миний хувьд Хит нэвтрүүлэг хүлээж, хорхойсч үздэг бүтээл байв …

Хит нэвтрүүлгийн үүсгэн байгуулагч, хөтлөгч Д.Давааням агсныг мэдэхгүй хүн ховор биз. Урлагт хайртай, дуртай хүн бүр түүнийг хамгийн сайнаар санан дурсдаг. Түүний хорь гаруй жилийн хөдөлмөр зүтгэл монголын урлагийн хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд даацтай хувь нэмэр оруулжээ. Гадна дотнын уран бүтээлчдийг нэвт шувт мэдэхийн зэрэгцээ олон нийтэд таниулдаг, мөр зэрэгцсэн нөхдөө өмөөрдөг. Айл бүрд цэнхэр дэлгэцээр дамжуулан халуун дулаан энерги, эрч хүч дамжуулдаг байсан Хит нэвтрүүлгийн дугаар бүр цагаан мөртэй. Тиймдээ ч түүнийг хөгжмийн ертөнцийн нэвтэрхий толь хэмээн одоо цагийн рок поп ертөнцийн одод дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Энэ бол магтаал биш. Урлаг хэмээх өнөр айлд тодоор бичигдэн үлдсэн жинхэнэ түүх билээ. 

Өнгөрсөн үеийн товчийг энэ хүртэл сийрүүлэн бичсэн нь учиртай. Түүхийг зөвхөн дурсан санах биш үргэлжлүүлж бүтээдгийн илрэлийг бид ирэх ням гарагт харах гэж байна. Өөрөөр хэлбэл тэртээ 2004онд Монголд анх удаа “Хит”-ийн Давка санаачлан зохион байгуулж байсан хип хоп авардсыг хүү Даваадорж дахин олны хүртээл болгохоор зорьж явна. Аавынхаа бүтээж үлдээсэн үнэ цэнийг үргэлжлүүлэн, хорин жилийн дараа өөр түвшинд авчирч буй хэрэг л дээ. Урлаг соёлын ертөнцөд ч томоохон үйл явдал. Хип хоп урсгалын хөгжилд ч шинэ хуудас болсон арга хэмжээ болох нь тодорхой болов.

Тэр чаджээ. Үргэлжлүүлэх ёстой зүйлийнхээ үзүүрээс лав атгаж, зоригтой эхлүүлж чаджээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгөхдөө үе үе хоолой нь зангирч, хаа нэг тэвчилгүй нулимсаа үзүүлж, ил далдаар санасан сэтгэлээ уудалдаг түүний хувьд мөрөөдөл нь биелэх шиг. Тэнгэрт одсон аавтайгаа уулзаад золгох шиг. Аавынхаа өмнө бардам ёслох шиг сэтгэл нь дүүрэх биз ээ. Үргэлжлэл байхын утга учрыг түүнээс харж огшив, би. 

Сэтгэл тэнийх шиг сайхан үйл явдлын гэрч болох нь ээ, Triple X HIT Awards. Тун удахгүй Steppe Arena цэнгэлдэхэд уулзацгаая. Хип хоп үүрд ...
Зургийг Davaanym Davaadorj фб хуудсаас авав.
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана
“Метаверс дэх тоглолтоор эх орноо олон улсад сурталчлахаас гадна санхүү, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө авчирна”
Ц.ТУЛГА: Барилгын чанар, аюулгүй байдалд бүх түвшинд анхаарах шаардлагатай
Б.ТАМИР: Шинээр ирсэн автобуснууд бүгд үйлчилгээнд гарлаа
М.ГАНХҮЛЭГ: Бид нэн тэргүүнд өндөгний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах шаардлагатай 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?