HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“ЮБИКАБ ХХК” хэрэглэгчдээсээ уучлалт хүслээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 02

Юбикаб ХХК төлбөрийн шинэчлэлт хийж, оргил цагийн ачааллын төлбөрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор иргэдийг бухимдуулаад байсан бөгөөд дараах тайлбарыг өгөн уучлалт хүслээ.

“Бид төлбөрийн шинэчлэлт хийж, оргил цагийн ачааллын төлбөрт өөрчлөлт оруулсандаа нийт үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна.

Мөн үүнтэй холбоотой хэрэглэгчдийн дунд гарч буй зарим буруу ойлголтод залруулга хийж байна.

1. UBCab-ийн км тутмын үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд 1км = 1500₮ хэвээр байна.

2. ЗӨВХӨН ЗАМЫН ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД буюу

07:15 – 09:00, 17:15 – 20:15 цагийн хооронд дуудлагын суурь төлбөр 3000₮ болж байна.

Бусад цагуудад үнэд өөрчлөлт ороогүй буюу дуудлагын суурь төлбөр 1000₮ хэвээр байна.

Дуудлагын төлбөр гэдэг нь жолооч таныг очиж авах төлбөр юм. Дуудлагын төлбөрийг км-ээр тооцдоггүй бөгөөд жолооч ямар ч хол зайнаас ирсэн хэвийн цагуудад төлбөр 1000₮, оргил цагуудад 3000₮ байна.

3. UBCab аяллын хугацааны 1 минут бүрийг 30₮ тооцдог боллоо. Аяллын хугацаа гэдэгт таны унаанд сууснаас буух хүртэлх хугацаа юм. Ингэснээр оргил ачааллын үеэр унаа үйлчилгээний олдоц нэмэгдэнэ. Жолооч түгжрээд ч хамаагүй таныг хүргэхэд хугацааны төлбөр хөшүүрэгтэй байх болно.

Жишээ нь та 30 минутын турш явахад таны аяллын үнэд 900₮ нэмэгдэх юм.

Бид цаашид унаа үйлчилгээний чанар, стандартыг улам сайжруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна” гэжээ.

Юбикаб ХХК

Нийслэлийн нутаг дэвсгэрт 12 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг газрын биржийн цахим системээр зохион байгуулна
ОНЦЛОХ 2022: 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчдаа орон сууцтай болголоо
Монгол, Америкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв
Тавдугаар сард улсын аварга шалгаруулах TeeBall төрлийн тэмцээн болно
Хуучирсан явган зам, эмтэрсэн бродюр шинэчлэх солих ажил үргэлжилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?