HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ | Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад оржээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 31
default

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд баригдсан 306 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.30/ боллоо. Тус цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгөөр барьж, өнөөдөр ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ. 

Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны эхний хагас жилийн хугацаанд таван цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөө гарсан билээ. Тэдгээрийн нэг нь 306 дугаар цэцэрлэг бөгөөд одоогийн байдлаар ийнхүү хоёр дахь цэцэрлэг ашиглалтад орж, бяцхан сурагчдаа хүлээн авч байна. Тус цэцэрлэг 250 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 138 хүүхэд бүртгэлтэй, 42 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд боловсролын салбарт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 оноос хойш эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмж, орны тоо хэд, дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүрэгт 2009-2021 оны хооронд 31 цэцэрлэг, 10 өргөтгөлийн барилга шинээр баригдсан ба хүүхдийн орны тоо 5820-оор нэмэгдсэн бол 2022 онд хоёр цэцэрлэгийн барилга, 3 өргөтгөл ашиглалтад орж нийт 1445 ороор нэмэгдэж 63 цэцэрлэг 20091 орны хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Мөн дүүргийн хэмжээнд 150, 200, 240, 280 ортой нийт 25 цэцэрлэгийн барилга он дамжин баригдаж байгаа бөгөөд 11, 14, 16, 19, 22, 23, 25, 27, 28, 29, 33, 34, 36, 37, 40, 42, 43 дугаар хороодод 0-100 хувийн гүйцэтгэлтэй барилгын явц үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүрэгт эдгээр цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөлүүд ашиглалтад орсноор хүчин чадал 4520 ороор нэмэгдэж, нийт 25641 хүүхдийн ортой болон 100 хувь боловсролын салбараа шийдэж чадсан анхны дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна.

20 мянган ам метр талбайг зүлэгжүүлнэ
Тендерийн сонгон шалгаруулт дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлнэ
Авто замын зорчих хэсэгт их засвар хийнэ
ФОТО | Явган хүний болон дугуйн зам шинэчилж байгаа байршлууд
Нийслэлийн 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
ЖҮЖИГЧИН СИДНИ СУИНИ ЯАГААД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ
DAILY NEWS
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
ЛИСА “DREAM” ДУУНЫХАА БОДИТ ТҮҮХИЙГ ДЭЛГЭВ
DAILY NEWS
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?