HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Нийслэлд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөлөө

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 01 сарын 27

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцууллаа.

Уг төлөвлөгөөг хүн амын гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг үндэслэн, тооцоо судалгаа хийж боловсруулсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг таван чиглэлд 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуйг 20 га-гаар нэмэгдүүлэх, зуны хүлэмжийн аж ахуй байгуулахад лизингийн тогтолцоо бий болгож, хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээр дотоодын үйлдвэрлэлийг 7 мянган тонноор нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна.  Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнэ тариалсан талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногооны 95 мянган тонн багтаамжтай энгийн болон автомат механикжсан агуулах, зоорь байгаа бөгөөд 74 хувийг нь ашиглаж байна. Үлдсэн 26 хувийг ашиглах боломжгүй болжээ. Иймээс хагас болон бүрэн автомат механикжсан агуулахыг 20 мянган тонгоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцон, төлөвлөгөөнд тусгасан аж. Түүнчлэн хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 200 га талбайг бордох бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлэх, тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, төмсний үйлдвэрлэлийн механикжуулалтыг 90,  хүнсний ногооны механикжуулалтыг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлд зургаан үйл ажиллагааны хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд одоо байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглана. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхэлж буй дүүрэг, хороодыг өвчингүй бүс нутаг болгохоор тандалт судалгаа хийж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөжээ.

Зөвлөлийн гишүүд дээрх төлөвлөгөөг дэмжиж, хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын зээл, тусламжид хамрагдах чиглэлд санаачилгатай байж, хэрэглэгчдэд хүрсэн ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг онцолж байв.

Вакцинд хамрагдаагүй 0-8 сартай хүүхдийг УЛААНБУРХАН өвчнөөс ИНГЭЖ ХАМГААЛНА
ЭРТ ИЛРҮҮЛЭГ | 6-17 насныхан сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ зэрэг зургаан үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой
Э.ГАЛБАДРАХ: Осол, гэмтэлд өртсөн иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай байна
Хөдөлгөөний дутагдлаас сэргийлье | АЛХАХЫН АРВАН АЧ ТУС
Олон улсын GMP стандарт хангасан Монголын анхны биологийн идэвхт бүтээгдэхүүн MANA BRAND
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?