HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЕБС-иудын 12-р ангийн сурагчдын дунд “Усан спортын боловсрол олгох хөтөлбөр”-ийг эхлүүллээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 01 сарын 13

Баянгол дүүрэгт өсвөр үеийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх цаашлаад усанд сэлэх анхан шатны мэдлэгтэй болгох зорилгоор дүүргийн ЕБС-иудын 12-р ангийн сурагчдын дунд “Усан спортын боловсрол олгох хөтөлбөр”-ийг эхлүүллээ.

Энэхүү хөтөлбөрийн нээлтэд БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, НХХ-ийн дарга С.Мөнхзаяа, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Батбаяр, нийслэлийн 40-р сургуулийн захирал Б.Балган болон 28, 40 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа болон хөтөлбөрт хамрагдаж байгаа нийт 12-р ангийн сурагчдад амжилт хүсээд “Манай дүүрэг төгсөх ангийн сурагчдын дунд усны боловсрол олгох томоохон хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 2023 онд БГД-т үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 19 сургуулийн төгсөх ангийн сурагчид усанд сэлэх анхан шатны чадвартай болж төгсөхөөс гадна хүүхэд, залуус усан спортын мэдлэгтэй болж өөрсдийгөө хөгжүүлэх, цаашлаад элдэв аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм” гэдгийг онцоллоо.

Усан спортын боловсрол олгох энэхүү хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатанд хамрагдаж буй 2300 хүүхэд ирэх 6 дугаар сар хүртэл шат дараатай хөтөлбөрт хамрагдах юм. Ингэхдээ эхний шатанд дүүргийн Биеийн тамир, спортын хорооны усан бассейнд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 28, 40 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 298 сурагч, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-т ерөнхий боловсролын 77-р сургуулийн 271 сурагч хичээллэнэ. Зөвхөн нэгдүгээр сар гэхэд 569 сурагч усан спортын анхан шатны боловсрол эзэмшүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Харин хоёрдугаар шат ирэх 9-р сард эхлэх бөгөөд ЕБС-ийн 12 дугаар ангид шинээр элсэн орох 2000 гаруй сурагч шат дараатай энэхүү хөтөлбөрт хамрагдана. 

Түүнчлэн Баянгол дүүрэг нь Усан спортын боловсрол олгох хоёр байгууллагатай бөгөөд Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨТҮГ 2014 онд ашиглалтад орсон бол, Биеийн тамир, спортын хорооны усан бассейныг 2022 онд шинээр ашиглалтад орсон. Түүнчлэн сурагчдын эрүүл мэндийн шинжилгээг Дүүргийн эрүүл мэндийн төвд хийж байгаа аж.

Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо
Монгол Улсын цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын сүлжээнд нэгдлээ
Мах, махан бүтээгдэхүүний эскпортыг дэмжиж ажиллана
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжилнэ
“Ривер гарден” хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?