HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

“Өглөө 06:00 цагаас ажлаа эхэлж, халтиргаа үүсэх эрсдэлтэй газруудыг түрүүлж цэвэрлэдэг”

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 01 сарын 05

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зам, талбайн цас, мөс цэвэрлэх ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Энэ хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, татан авалт хийж байгаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч явган хүний зам, автобусны зогсоолуудад гулгаа үүссэн байна. Тэгэхээр зам, талбайн цэвэрлэгээг нарийн, сайн хийх шаардлагатай. Ер нь зам, талбайг тоног төхөөрөмжөөр цэвэрлээд, дараа нь давс, бодисоо цацах ёстой. Ингэхийн тулд цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй” хэмээв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хот тохижилтын газарт замын нуух цэвэрлэдэг том оврын шүүрт машин 15 байдгаас 12-13 нь цэвэрлэгээнд тогтмол гарч байна. Мөн давс, бодис цацдаг 13 машинтай. Манайд сүүлийн 10 жил парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс техник хэрэгсэл эвдрэх асуудал гарсаар байгаа. Хотын Ерөнхий менежер энэ асуудалд анхаарч байгаад баяртай байна. Бидэнд шаардлагатай байгаа техникийн талаарх саналаа хүргүүлсэн. Ойрын өдрүүдэд хүйтэн, хялмаа их хаяж байгаа тул зам, талбайн халтиргаа гулгааг арилгахаар өдөр бүр өглөө эрт  гаргасан хуваарийн дагуу давс, бодис цацаж, арга хэмжээ авсаар байна” гэлээ.

Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх “Цас орсон, хүйтэрсэн үед бидний ачаалал мэдээж нэмэгддэг. Ойрын өдрүүдэд хялмаа ихтэй байна. Өглөө 06:00 цагаас ажлаа эхэлж, халтиргаа үүсэх эрсдэлтэй газруудыг түрүүлж цэвэрлэнэ. Явган хүний замыг шүүрдэж, гараар цэвэрлэдэг. Нуух цэвэрлэдэг шинэ техниктэй болчихвол бидний ажил хөнгөрнө” гэж онцоллоо.

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ
Дунд голын лаг хагшаасыг “River dredge pump” технологи ашиглан цэвэрлэв
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ
Авто зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмын төсөлд санал авч байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?