HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

Сумын иргэд ажлын байраар хангагдан, үүрэг гүйцэтгэж эхэллээ 

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 21

Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Цогт суманд  байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлэг нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөх Ш.Насан,  Цогт сумын Засаг дарга Л. Насанбуян, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.

 Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа Эрэн хайх, аврах бүлэг нь өөрийн сум болоод  хил залгаа Бигэр, Эрдэнэ, Халиун, Цээл, Чандмань сум, Баянтоорой тосгоны ард, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллах юм. Цогт сум нь газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа гуравт, хүн амын тоогоороо хоёрт  ордог томоохон сум бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог,  цасан болон шороон шуурга, малын гоц халдварт өвчин зонхилон тохиолддог бүс нутаг билээ. Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг шийдвэрлэн, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга болон Цогт  сумын удирдлагууд та бүхэндээ талархал илэрхийлье” гэлээ.

 Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг орон нутгаас буюу сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг шилжүүлэн өгч, Онцгой байдлын ерөнхий газраас 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулсан юм.

Мөн тус сумын иргэд  ажлын байраар хангагдан, нутгийхаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг хүргэх тангараг өргөж, үүрэг гүйцэтгэж эхэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ЦУОШГ: Голын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрээгүй байгааг анхааруулав
ТАНИЛЦ: ЗУД БОЛОХ ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 16 АЙМГИЙН 110 СУМ 
“ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМ – БНХАУ-ЫН МАНЖУУР ХОТ” чиглэлийн улс хоорондын зорчигч тээвэрлэлт эхэллээ
ТАНИЛЦ: Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь
Баян-Өлгий аймагт эвдэрч сүйдсэн зам, гүүрийг засаж сэлбэх ажлыг эхлүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?