HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“БИДНИЙ БАХАРХАЛ” төслийн нээлт боллоо

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Бидний бахархал” төслийн нээлт ҮБХИС-д боллоо. Тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Баянзүрх дүүгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид оролцсон юм.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг уг төслийг нээж хэлсэн үгэндээ, “Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох асуудлын суурь үндэс болдог. Үүнийг төр, засгаас ихэд анхаарч Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэргээр нэлээд арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна. Улс даяараа бахархан тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр”, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр удахгүй болох гэж байна. Энэхүү баярын өдрүүдийн өмнөхөн миний бие дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Бидний бахархал” төслийг нээж байгаадаа туйлын баяртай байна. Уг төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын баатрууд, энхийг сахиулах ажиллагаа, цэргийн албаны төрлүүдийг харуулсан үзүүлэн болоод байлдааны техник, хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан юм. Үүний дараагаар ЦДБЭЧ-ын уран бүтээлчид нийт сурагчдад зориулан эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн урлагийн тоглолтыг өргөн барьсны зэрэгцээ Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид, ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн коллежийн сонсогч нар үзүүлэх тоглолтоо толилууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Ардын багш, хурандаа, доктор, профессор Г.Мягмаржав “Монгол эр хүн” сэдвээр илтгэл тавьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: БХЯ

Эрдэмтэд өвөлжилт хүндэрсэн орон нутгуудад инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэнэ
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
МИАТ: Гуанжоу чиглэлийн энгийн ангиллын нислэгүүддээ 1+1 тээшний урамшуулал зарлалаа
Хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо
НЭМҮТ: Яндангаа авч өрхөө бүтээвэл угаартах эрсдэлтэй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?