HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажилд 72 ААН ажиллаж байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 11 сарын 09

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажил 98 хувь, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар:

Барилгын ажлын доод бүтцийн ажлын гүйцэтгэл:

  • Газар шорооны ажил 100%,
  • Гүүрийн ажил 98%,
  • Ус өнгөрүүлэх хоолойн ажил 100%,

Дэд бүтцийн ажлын гүйцэтгэл:

  • Дээд бүтцийн угсралтын ажил 79.4%,
  • Өртөө зөрлөгийн барилга 95%,
  • Замыг төслийн түвшинд өргөж чигжих 42.8%,
  • Эрчим хүчний ажил 61 хувьтай байна.

Дээрх барилгын болон дэд бүтцийн ажил дууссаны дараа техникийн комисс ажлыг хүлээн авах ёстой. Техникийн комисс нь бүрэн дууссан барилга байгууламж, өртөө, зөрлөг хоорондын зам, сум, дохиоллын байгууламжийг хэсэгчлэн хүлээж авах боломжтой бөгөөд тус комисс нь төслийг бүрэн хүлээж авсны дараа зүгшрүүлэх тээврийг эхлүүлэх аж. Харин зүгшрүүлэх тээврийг 75 мянган тонн хүртэл хийж болох бөгөөд түүний дараа улсын комисс хүлээх авах процесс явагдана. Улсын комисс хүлээн авснаар суурь бүтэц эзэмшигчийг тодорхойлж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам нь Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян, Хөвсгөл, Хатанбулаг сумдын газар нутгаар дамжин Монгол-Хятадын хилийн Ханги-Мандал боомтын улсын хил нэвтрэх цэг хүртэл 226.9 километр урттай, 2 өртөө 6 зөрлөгтэйгөөр төлөвлөгдсөн. Хамгийн бага радиус нь 1,200 метр төдийгүй хоногт 9 хос галт тэрэг буюу жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

Одоогоор төслийн газар шорооны ажилд 31, төмөр бетон хоолойн ажилд 37, барилгын ажилд 3, эрчим хүчний ажилд 1 буюу нийт 72 аж ахуйн нэгж ажиллаж байгаа аж.

Баянзүрх дүүрэгт олон улсын ЭКО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулна
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилуулав
Чингэлтэй дүүрэгт босож буй бүтээн байгуулалтууд
ДАРХАНЫ ЗАМЫГ ДӨРВӨН ЭГНЭЭ, ХОЁР УРСГАЛТАЙ БОЛГОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ
Нийслэлийн хэмжээнд эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?