HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЛАНТУУН ДОХИО | Хаврын морин уралдаанд хүүхдийг уралдаанчаар оролцуулахыг эсэргүүцэж байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 11 сарын 17
Хаврын морин уралдааныг сэргээхийг Улсын Их Хурлын нэр бүхий 25 гишүүн 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Тэгвэл уг хуулийг хүний эрх ба хүүхдийн эрхийг дордуулсан хуулийн төсөл хэмээн Иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн мэдэгдэл гаргалаа.
Үүнд: Лантуун Дохио ТББ-ын мэдэгдэлд;
Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хаврын морин уралдаанд насанд хүрээгүй хүүхдийг уралдаанчаар оролцуулахыг эсэргүүцэх тухай.
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачлан 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөлд хаврын морин уралдаанд 14 болон түүнээс дээш насны хүүхдийг уралдаанчаар оролцуулах зохицуулалт тусгасныг “Лантуун Дохио” ТББ эрс эсэргүүцэж, энэхүү албан мэдэгдлийг гаргаж байна.
Уг хуулийн төсөл нь хүүхдийн язгуур эрх ашиг, хууль тогтоомжийн залгамж чанар болон олон улсын гэрээ конвенцын өмнө хүлээсэн үүрэгтэй дараах үндэслэлүүдээр шууд зөрчилдөж байна. Үүнд:
1. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулна: Хаврын улиралд хурдан морь уралдуулах нь уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд болон ноцтой эрсдэл дагуулж, хүнд бэртэл гэмтэл авах нөхцөлийг бүрдүүлнэ.
2. Боловсрол эзэмших эрхийг зөрчинө: Хичээлийн жилийн ид дундуур уралдааны бэлтгэл болон уралдаанд оролцох нь хүүхдийг олон хоногоор хичээл завсардуулж, сурч боловсрох үндсэн эрхийг нь шууд зөрчих хор уршигтай.
3. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн: Цас мөс хайлаагүй, хальтиргаа гулгаа ихтэй замд, хасах хэмийн хүйтэнд олон цагаар хурдан морь унаж уралдах нь хүүхдийн бие махбод, сэтгэл зүйд хэт хүнд ачаалал өгөх тул хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт зүй ёсоор тооцогдоно.
4. Төрийн шийдвэрийн залгамж чанараас ухарсан үйлдэл болно: Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор өвөл, хаврын улирлын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглох шийдвэрийг баталгаажуулсан билээ. Энэхүү шийдвэрийн эсрэг хуулийн төсөл батлах нь төр өмнөх шийдвэрээсээ ухарсан, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
5. Олон улсын гэрээ, конвенцыг зөрчинө: Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон олон улсын өмнө хүлээсэн бусад гэрээ, үүргээ зөрчсөн ноцтой үр дагаварт хүрнэ.
Иймд “Лантуун Дохио” ТББ нь хүүхдийн эрхийг дордуулсан дээрх хуулийн төслийг эрс эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.
Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд та бүхнийг хүүхдийн амь нас, эрүүл мэнд, язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, энэхүү хуулийн төслийг дэмжихгүй байх хариуцлагатай байр суурь илэрхийлнэ гэдэгт гүнээ итгэж байна.
“Байгалийн ухааны олон зорилтот лаборатори”-ийн кабинетийг хүлээн авлаа
Нийтийн тээврээр дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ
Алба хаагчид хувь хүний хөгжлийн талаарх сургалтад хамрагдаж байна
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 25 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ
Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?