Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал CO2-ын оронд CO үүсдэг. Энэ нь угаарийн хий юм. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:
Толгой өвдөх
Огиулж бөөлжих
Ханиалгах
Ядарч сульдах
Гуйвж дайвах
Ухаан балартаж унах

Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж:
Угаартай орчноос гаргах /толгой, биеийг хучиж агаарт гаргах, халуун бүлээн шингэн юм уулгах/
Унтуулахгүй байх /спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших/
Ам, хамар залгиурыг чөлөөлж цэвэрлэх /тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж хэл унахаас сэргийлэх/
Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх
Эмчид яаралтай хандах.

