HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

KFC АНУ-д Pepsi-г Coca-Cola-аар сольж, 40 жилийн түншлэлээ өндөрлүүлнэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 10 сарын 22

Түргэн хоолны KFC сүлжээ АНУ дахь салбаруудынхаа ундааны нийлүүлэгчээр Coca-Cola-г сонгосноор PepsiCo-той 1986 оноос үргэлжилсэн хамтын ажиллагаагаа тус зах зээлд дуусгахаар болжээ.

KFC энэ шийдвэрээ 2026 оны аравдугаар сарын 15-нд зарласан юм. Шинэ түншлэлийн хүрээнд 2027 оны нэгдүгээр сараас Coca-Cola-гийн бүтээгдэхүүнд үе шаттайгаар шилжиж, хавар гэхэд АНУ дахь бүх салбараа хамруулахаар төлөвлөсөн байна.

KFC-ийн АНУ дахь үйл ажиллагааг хариуцсан ерөнхийлөгч Кэтрин Тан-Гиллеспи шинэ түншлэлийг цэсээ шинэчлэх, салбаруудынхаа үйл ажиллагааг бэхжүүлэх, хэрэглэгчдийн өнөөгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ бий болгох ажлын нэг хэсэг гэж тайлбарлажээ.

Хоёр компани KFC-ийн хоолыг Coca-Cola-гийн төрөл бүрийн ундаатай хослуулах замаар сонголтыг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч татах шинэ боломжуудыг хөгжүүлэхээр зорьж байна.

PepsiCo 1986 онд KFC-г худалдан авснаар хоёр компанийн түншлэл эхэлсэн түүхтэй. Тус компани 1997 онд рестораны бизнесээ тусгаарласан ч KFC-д ундаа нийлүүлсээр иржээ.

Reuters-ийн мэдээлснээр, томоохон түншээ алдаж буй нь АНУ дахь ундааны борлуулалтаа сэргээхээр ажиллаж байгаа PepsiCo-д сорилт болж болзошгүй. Freedom Capital Markets-ийн стратегич Жэй Вүүдс үүнийг компанийн нэр хүндэд сөрөг дохио гэж үнэлсэн байна. Гэрээний санхүүгийн нөхцөлийг нийтэд зарлаагүй байна.

Энэхүү өөрчлөлт зөвхөн АНУ дахь KFC салбаруудыг хамарна. PepsiCo нь KFC-ийн олон улсын салбарууд болон Taco Bell-тэй ундаа нийлүүлэх гэрээгээ шинэчилсэн гэж Reuters-т мэдээлжээ. Иймээс уг шийдвэрийг Монгол дахь KFC-ийн ундааны нийлүүлэгч солигдох тухай мэдэгдэл гэж ойлгох үндэслэлгүй юм.

“Энэ онд багтаж нэг сургууль, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох боломжтой”
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулав
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
СХД 33 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?