HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНИЛЦ: “PISA 2025” үнэлгээний үр дүн

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 09 сарын 10

PISA 2025 олон улсын үнэлгээний үр дүн гарлаа. Энэ удаагийн үнэлгээнд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй сурагч оролцсоноос Монгол Улсын 191 сургуулийн 7,146 сурагч хамрагдсан байна. PISA нь сурагчид сургуульд олж авсан мэдлэг, чадвараа бодит амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг олон улсын судалгаа юм.

Монголын сурагчид энэ удаа математикаар 419, байгалийн ухаанаар 424, унших чадвараар 374 оноо авчээ. Харин 2022 оны үр дүнтэй харьцуулахад байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан байна.

Гэхдээ анхаарах нэг үзүүлэлт бий. Монголын сурагчдын 56.9 хувь нь байгалийн ухаанаар суурь болон түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ. Энгийнээр хэлбэл, 100 сурагч тутмын 57 нь шаардлагатай суурь түвшинд хүрсэн бол 43 нь хүрээгүй гэсэн үг.

Мөн сурагчдын амжилтад зөвхөн хичээл сурлага бус, гэр бүл болон сургуулийн орчин нөлөөлж байгааг үр дүн харуулжээ. Тухайлбал, сурагчдын сониуч зангийн үзүүлэлт нэг нэгжээр нэмэгдэхэд байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор өндөр байв. Хүүхдийнхээ бие даан суралцахыг дэмждэг, хичээл сурлага болон сайн сайхан байдалд нь анхаарч, тогтмол ярилцдаг эцэг эхтэй сурагчдын гүйцэтгэл ч илүү гарчээ.

Нөгөө талд Монголын ерөнхий боловсролын сургуулиудын цахим сургалтын бэлэн байдал ЭЗХАХБ-ын дунджаас доогуур хэвээр байна. Үүнд сургуулийн интернэтийн сүлжээ, программ хангамж, техникийн асуудал болон сургалтад цахим хэрэгсэл ашиглах зохицуулалт нөлөөлж байгааг тайланд дурджээ.

PISA 2025-ын үр дүнгээс харахад Монголын сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэлд ахиц гарсан ч сурагч бүр суурь мэдлэг, чадвар эзэмших боломжийг бүрдүүлэх, сургалтын орчны ялгааг багасгах шаардлага хэвээр байна.

Хариуцлагатай Монгол аялагч – Эх орноосоо эхлүүлье
122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг санал, дүгнэлтээ НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?