HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Монголын өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions”-ийн Shortlist-д шалгарчээ 

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 26

Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч GOYOL Cashmere компанийн урласан Милан–Кортина 2026 өвлийн олимпын Монголын шигшээ багийн ёслолын хувцас дэлхийн хамгийн нэр хүндтэй бүтээлч наадам болох Cannes Lions International Festival of Creativity-ийн Shortlist буюу шилдэг бүтээлийн жагсаалтад шалгарлаа. Энэ нь Монголын бүтээл анх удаа тус наадмын эцсийн шатны шалгаруулалтад багтаж буй тохиолдол болж байна. 

Гэхдээ олон нийтийн сүлжээнд түгээд буй “Cannes Lions-ын шилдгээр шалгарсан” гэх мэдээлэл нь ташаа юм. Одоогоор энэхүү бүтээл нь Lion шагнал хүртээгүй, харин олон мянган бүтээлээс сонгогдсон Shortlist-д багтсан нь албан ёсоор баталгаажжээ. 

Энэхүү олимпын хувцас нь XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн хувцасны хийцээс санаа авч, үндэсний дээлний уламжлалт хэлбэрийг орчин үеийн шийдэлтэй хослуулснаараа онцлог. Загварт хөдөлгөөнд саад болохгүй задгай хормой, салхи, хүйтнээс хамгаалах өндөр зах, дулаан, эв нэгдлийг бэлгэдсэн давхар энгэр зэрэг уламжлалт элементүүдийг хадгалсан бөгөөд Монголын ноолуур, сарлагийн хөөврийг ашиглан бүтээжээ. Мөн хөх өнгө нь монголчуудын “Мөнх хөх тэнгэр”-ийг бэлгэддэг. 

GOYOL Cashmere-ийн мэдээлснээр энэхүү цуглуулгын зорилго нь зөвхөн уламжлалт хувцсыг орчин үеийн загвартай хослуулах бус, Монголын олон зууны түүх, соёлын өвийг дэлхийн тавцанд дахин таниулах явдал байжээ. 

Монголын олимпын багийн хувцас олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг мөн татсан байна. NBC, Olympics.com зэрэг хэвлэлүүд энэхүү загварыг өвлийн олимпын хамгийн өвөрмөц, дэгжин хувцаснуудын нэгээр нэрлэж, Монголын уламжлал, орчин үеийн дизайны амжилттай хослол болсон хэмээн онцолжээ. 

Cannes Lions International Festival of Creativity нь 1954 оноос хойш зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн нэр хүндтэй бүтээлч сурталчилгаа, дизайн, маркетингийн наадам бөгөөд жил бүр дэлхийн шилдэг агентлаг, брэндүүд өрсөлддөг. Иймээс Shortlist-д шалгарна гэдэг нь өөрөө олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авсны илэрхийлэл гэж бүтээлч салбарынхан үздэг. 

Автомашины нүүрсэн яндан хулгайлсан 45 хүнийг баривчилжээ
2025 онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарчээ
Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна
Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна
ТАНИЛЦ: Наймдугаар сард олгох нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийн хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?