HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Хятад залуус байр авахын оронд түрээсэлж суухийг илүүд үзэх болжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 05 сарын 18

Хятадад 10 айл тутмын 9 нь өөрийн гэсэн орон сууцтай гэх тооцоо бий. Сүүлийн 30 жилийн турш орон сууц өмчлөх нь тус улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчний нэг болж, сая сая хүний “өөрийн гэртэй болох” мөрөөдлийг биелүүлжээ.

1990-ээд онд төрийн халамжийн орон сууцны систем аажмаар зогссоноор хувийн өмчийг хүчтэй дэмжих бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ингэснээр барууны орнуудтай харьцуулахад орон сууц өмчлөл Хятадад өндөр хувьтай болжээ.

АНУ-д олон залуус сургалтын зээлд дарагдан 30 нас хүртлээ түрээсийн байранд амьдардаг бол Хятадад их сургуулиа төгсмөгцөө л анхны байрныхаа төлөвлөгөөг гаргаж эхэлдэг аж.

Гэвч эдийн засгийн өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн салбар хямралд орсноор “орон сууцтай болох мөрөөдөл” сорилттой тулгарч эхэлжээ.

Албан ёсны статистикаар 2024 онд шинэ орон сууцны борлуулалт 7.3 их наяд юаньд хүрч, 2021 оны оргил үеийн 16.2 их наяд юаниас хоёр дахин буурсан байна. Шинэ байрны борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд дахин 8.7 хувиар буурсан талаар эдийн засагчид онцолжээ. Үүний улмаас олон хүн ипотекийн зээл авахаас болгоомжилж эхэлсэн байна.

Бээжинд амьдардаг 36 настай график дизайнер Цай Ёүчэн байр худалдаж авах төлөвлөгөөгөө түр хойшлуулжээ. Тэрээр түрээсийн амьдрал тогтворгүй мэт санагддаг ч эдийн засгийн хувьд тооцоолоод үзэхэд түрээс нь одоохондоо илүү ашигтай гэж үзэж буйгаа хэлсэн байна.

1.4 тэрбум хүн амтай Хятадад ийм мэдрэмж маш түгээмэл байдаг. Учир нь тус улсад орон сууц өмчлөх нь зүгээр нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний асуудал биш аж.

Хятадын соёлд өөрийн байртай байх нь зөвхөн санхүүгийн тогтвортой байдал, нийгмийн байр суурийг илэрхийлээд зогсохгүй “гэр бүлдээ анхаарал тавьж буй хүний илэрхийлэл” гэж үздэг талаар Хонконгийн их сургуулийн социологийн профессор Эрик Фонг тайлбарлажээ.

Түүний хэлснээр, Күнзийн уламжлалт үзэлд гэр бүл хамгийн чухал байр суурь эзэлдэг бөгөөд “бүх зүйл гэр бүлээс эхэлдэг” гэсэн ойлголт Хятадын нийгэмд гүн суусан хэвээр байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Google Map, E-Mongolia-гаар замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
Эрүүл мэндийн сайд АШУҮИС-ийн төгсөгч нарт судлаач, суралцагч, ёс зүйт эмч байхыг “захилаа”
Европын Холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо
ГССҮТ: Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ сунгалаа
ОБЕГ-ын алба хаагчид 1000 мод тарьжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?