Монгол Улсад анх удаа Засгийн газар байгуулагдаж, анх удаа төрийн ажил эхэлж, анх удаа туйлын шударга 20 хүн нэгдсэн аятай сүржин даржин чуулганы хуралдаан өнгөрсөн баасан гарагийн /2026.04.03/ үдшээр төрийн ордонд болов. Ерөнхий сайд ам нээх бүрдээ ачаа үүрч, гал ус руу орж, ачаалал даана. Анхан шатнаас эхлээд төрд багадаа 20 жил ажилласан гэж кабинетаа "рекламдана". Гишүүд ямар ч асуулт асуусан "Үр дүнгээрээ ажлаа үнэлүүлнэ" гэж хамраа зангидна. Ерөөс чуулган нээхдээ хэлсэн үгсээ зургаан цагийн турш байрыг нь сольж, тоть шиг давтсаар дуусах шив. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын кабинетаа танилцуулахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншигч танд хүргэж байна.
УИХ-ын даргын индэрт Бямбацогт суужээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгаа эхлэв.
Нүүр зургийг Parliament.mn хуудсаас авч ашиглав.
Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёр дах заалтад Засгийн газрын гишүүнийг УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Ойрхи Дорнодод дэгдсэн дайны улмаас дэлхий даяар үүссэн эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомслот, тээвэр ложистикийн хямрал, нүүрс зэсийн үнээс хамааралтай эдийн засгийн эмзэг байдал, төрийн тогтвортой тасралтгүй хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан улс төрийн явц гэсэн гурван том эрсдэлийн огтлолцол дунд шинэ Засгийн газар бүрэлдэж байна. Эгзэгтэй нөхцөлд засгийн газрын бүтцийг өөрчлөх нь халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн, татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө, үнэтэй цаг хугацааг үрж, төрийн байгууллагын шуурхай тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй байна. Сандал суудал биш, санал шийдэл боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн зөрчилөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Иймд бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах болон цаг үеийн онцгой үеийг харгалзан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн Засгийн газраа байгууллаа. Үүний хамт төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн бүрэн дүүрэн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлнэ ээ. Эрх зүйн үр дагавар багатай зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж, чиг үүрэг нь давхардсан агентлаг, хөгжлийн төвүүдийг татан буулгаж, төсвийн хөрөнгө хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Төрийн өмчит компанийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөх зохион байгуулах, олон нийтэд нээлттэй болгох, үр ашиг, бүтээмжийг нь өсгөх, төрийн зах зээл дэх хэт оролцоог хазаарлаж, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хэн бүхэн, хүн бүрд өсөж өндийх орон зай, шинэ замыг нээж, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас чөлөөлнө өө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь иргэн, хувийн хэвшилдээ итгэж, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авилгын эсрэг эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого, УИХ-ын тогтоолоор батлагдсан төрийн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилга байх болно. Эдийн засгийн чөлөөлөлтөөр зах зээлд хуруу гараа дүрсэн төрийн зуршлыг халж, хувийн хэвшил, иргэний эрх чөлөөг ханган, өсөлтийн тооноос хүртээмжийн чанар, өрхийн үүр иргэний хаягаар хүргэх бодит орлогыг нэмэхийг зорьж байна. Эрх зүйн чөлөөлөлтөөр хууль журмын хийдэл, давхардал, гох дэгээг тайлж хүний эрх, эрх чөлөөг хамгаална аа. Ногоон хөгжлийн чөлөөлөлтөөр эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх, хариуцлагатай уул уурхай, ил тод байдлын санаачилга, байгалиа хамгаалж, баялагаа байгальдаа ээлтэй ашиглах, нар салхи, тархмал эх үүсвэрийн дундаршгүй нөөцөөр эрчим хүч, орлого бүтээх зорилтыг хэрэгжүүлнэ ээ. Авлигын эсрэг чөлөөлөлт нь нотлогдоогүй хууль бус, нотлогдоогүй орлогыг хураах, эрүүл мэнд боловсролд зориулж хохирол барагдуулах, хээл хахуулийн хорт хөрс болсон цаасан хүнд суртлыг цахим дэвшилтэт технологийн хамтаар халах зэрэг бодлогын шийдлүүд байх болно. Шинэ засгийн газар шударга ёс, эв нэгдлийн гагнаас болсон иргэдийн эрх чөлөө, баялаг бүтээгчдийнхээ хүсэл зоригт бүрэн дүүрэн итгэж, дэлхийн хурцадмал байдлаас үүдсэн энерги, эрчим хүчний эх үүсвэр, эдийн засгийн хямралыг сөрж, туулах болно оо. Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараар нь шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болголоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор УИХ-д танилцуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэг, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёр дах заалтад тус, тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх болон, Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг их хуралд танилцуулж байна.
Нэг. Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
- Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын
- Хассуурийн Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдын
- Тогмидын Доржхандыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдын
- Сандагийн Бямбацогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын
- Батмөнхийн Батцэцэгийн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын
- Болдын Жавхланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын
- Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын
- Гонгорын Дамдиннямыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын
- Дамбын Батлутыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын
- Батын Батбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын
- Пүрэвсүрэнгийн Наранбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдын
- Тилеуханы Аубакирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
- Борхүүгийн Дэлгэрсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдын
- Чинбатыг Ундрамыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайдын
- Энхтайваны Бат-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын
- Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
- Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын
- Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын
- Жигжидсүрэнгийн Чинбүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын
Хоёр. Засгийн газрын гишүүнээр томилох тухай
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдадЖадамбын Энхбаярыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад Тогмидын Доржхандыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад Нямтайширийн Номтойбаярыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Бөттөмөрийн Энхбаярыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдад Батмөнхийг Батцэцэгийг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад Загдсүрэнгийн Мэндсайханыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Сайнбуянгийн Амарсайханыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдиннямыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлутыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Цэндийн Сандаг-Очирыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдад Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдадТилехуаны Аубакирыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайханыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайдад Жуковын Алдаржавхланг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдадЭнхтайваны Бат-Амгаланг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Цагаанхүүгийн Идэрбатыг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдадЧинбатын Номинг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад Бадрахын Найдалааг
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад Энхбаярын Батшугарыг танилцуулж байна.
Төрийн ордон, Баасан гараг, 2026.04.03
HUMANZ РЕДАКЦ
ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН
