HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

|
HumanZ
| 2026 оны 04 сарын 02

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.

-БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны 1 дүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож шүүхээс Ч.Г-д 5 жил, 6 сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн;

– Насанд хүрээгүй З.Э, Б.М нар нь бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж, найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчимд тавина гэж сүрдүүлж, заналхийлсэн үндэслэлээр шүүхээс З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь 2 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд 8 сая төгрөгийн хохирол төлүүлж шийдвэрлэсэн;

-С.У нь 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч эмэгтэйг онц харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан үндэслэлээр шүүхээс С.У-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялын үлдэгдэл 3 жилийг нэмж, нийт эдлэх ялыг нь 23 жил, 22 хоногоор тогтоон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 118,8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн;

– Ч.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр … аймгийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан үндэслэлээр шүүхээс Ч.Б, Ж.Б нарыг гэм буруутайд тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн;

– Г.М  нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр … дүүргийн нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан үндэслэлээр шүүхээс Г.М-ийг гэм буруутай тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, 1 жил, 4 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Тоног төхөөрөмжийн асуудлаас болж 14 мянга гаруй хүүхэд хичээлдээ явах боломжгүйд хүрээд байна
Маргааш хийгдэх цахилгаан засварын хуваарь
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэг өндөрлөлөө
Монголын эдийн засаг нүүрсний уналтад дарлуулж байна | Алт-3 аян яагаад хамгийн хэрэгтэй бодлого вэ
Кендрик Ламар Дрейкт зориулж дуу гаргаж дуусаагүй гэдгээ зарлалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?