HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэнэ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 11

Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц шийдлийг хамтдаа хэлэлцэх зорилгоор “Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Салбарын бүх оролцогч талууд нэг дор цуглаж, бодлогоо ярилцаж буй нь чухал хэмээгээд эмийн ханган нийлүүлэлтийн тогтолцоонд төр хувийн хэвшлийн хийж ирсэн ажлыг булааж авах бодлого огт байхгүй. Харин эмийн логистик, хадгалалт, түгээлт, дистрибьютерийн тогтолцоог хувийн хэвшлийн чадавх, туршлага дээр тулгуурлан илүү үр ашигтай болгох бодлого баримталж байгааг онцлов.

Төрөөс бодлогын зохицуулалт, чанар аюулгүй байдлын хяналт, ил тод шударга зах зээлийн орчныг бүрдүүлэх гол ажлуудыг хийнэ.

Эмийн тасалдлыг бууруулах зорилгоор зарим нэрийн эмийг олон улсын байгууллагаар дамжуулан худалдан авах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж, эхний ээлжинд гемофилийн эсрэг эмийг худалдан авах ажлыг хэрэгжүүлж байна. Цаашид уналт таталтын зарим нэрийн эмийг мөн энэ механизмаар худалдан авах төлөвлөгөөтэй байна.

Нэгдсэн худалдан авалтын тогтолцоог үе шаттай хэрэгжүүлэхдээ ч эмийн тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог бүрэн хадгалж, хамтын ажиллагаанд тулгуурлана.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсад одоогоор эм, эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйтгэлийн 30 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс GMP стандартын батламжтай 10 үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд бүртгэлтэй эмийн 20 гаруй хувийг дотоодын үйлдвэр үйлдвэрлэж байна.

Цаашид:
            •           GMP үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх
            •           Уламжлалт эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
            •           Экспортын боломжийг бүрдүүлэхэд төр бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

Мөн эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг e-barimt аппликейшнд холбон хөгжүүлж, 2,200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Цаашид эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг хэрэгжүүлнэ  гэдгийг хэлэв.

Зөвлөгөөнд оролцогчид эрх зүйн орчин, холбогдох тушаал журмын шинэчлэл, татвар, экспорт, зөвшөөрлийн асуудлыг хөндөв.

Өнөөдөр төрөөс эм, эмнэлгийн хэрэгслийн талаар дараах үндсэн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнд:
            • Хүн ам болон эрүүл мэндийн байгууллагыг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой хангах
            • Уламжлалт болон импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх
            • Иргэдийн эмийн зардлыг бууруулах зорилгоор үнийн зохицуулалтыг ил тод, оновчтой болгох.
Эдгээр бодлогын хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын хяналтыг сайжруулах зорилгоор Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын дэмжлэгтэйгээр шинэчилж байна. Барилгын засварын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны гуравдугаар сард бүрэн дуусгаж, тоног төхөөрөмж суурилуулан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Зөвлөгөөний төсгөлд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрх зүйн орчны хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 онд баталж, дагалдах журам, стандартыг шат дараатай шинэчилж байна. Эм зүйн салбарын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үүрэг, оролцоо чухал бөгөөд цаашид ил тод, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргах тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд төр дангаараа биш, бүх талын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглээд, хурлаар хэлэлцсэн асуудал, тодорхой шийдлүүд, санал зөвлөмжийг Эрүүл мэндийн яам, Засгийн газрын түвшинд хэлэлцүүлж, бодит үр дүнд хүргэн ажиллана гэлээ.

Монгол Улсад 2026 оны гуравдугаар сарын байдлаар нийт 59 улсын 727 үйлдвэрлэгчийн 4018 эм бүртгэлтэй байна. Үүнээс импортын 77.3 хувь, үндэсний үйлдвэрийнх 8.6 хувь, уламжлал эм 14,06 хувийг эзэлж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх 485, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх экспортлох 29 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн зөвлөгөөнд эм зүйн салбарын удирдах ажилтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл бүхий 130 гаруй салбарын мэргэжилтнүүд оролцлоо.

Өчигдөр гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага бүртгэгджээ
Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа
Онцгой байдлын албаны түүхэн музейд 2630 гаруй эд, зүйлс дэлгэгдлээ
Byredo брэнд “The Horse That Leads Us Home” нэртэй шинэ кампанит ажлаа танилцууллаа
БНСУ-ын ЗГ-ын 2025 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?