HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Эрүүл мэндийг дэмжих жил – 2027” арга хэмжээний төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг хийв

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 05

Монгол Улсын Засгийн газрын 154-р тогтоолоор  2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдол бүхий уг шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Эрүүл мэндийг дэмжих жил – 2027” арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Уг арга хэмжээний төлөвлөгөөнд салбарын мэргэжилтнүүд, эмч ажилтны саналыг тусгах зорилгоор ЭМЯ-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа. (2026.03.02)

“Эрүүл мэндийг дэмжих жил – 2027” төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” дэх эрүүл мэндийн салбарын хөгжлийн зорилтуудтай уялдуулсан гэдгийг эхэнд танилцуулав.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байдаг.

Хүн амын дунд амьдралын хэв маягаас шалтгаалсан халдварт бус өвчин буюу урьдчилан сэргийлж, эрт илрүүлэн эмчлэх боломжтой өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Тухайлбал зүрх судас, шээс бэлэгсийн тогтолцоо, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтэн тогтоолцооны эмгэгүүд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсад сэргийлж болох нас баралт их буюу 4 төрлийн халдварт бус өвчин (зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, уушгины архаг өвчин) – ий улмаас 30-70 насанд эндэх магадлал 26.3 байгаа нь дэлхийн дундаж (17.8)-аас 8.5-аар өндөр байгаа юм.  Монгол Улсын хэмжээнд 2014-2024 оны байдлаар 10 нас баралт тутмын 7 нь эмнэлгийн бус нас баралт байсан бөгөөд энэ нь олон улсын дунджаас мөн л өндөр байна.

Үндэсний хэмжээнд 5 жил тутам хийгддэг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар хүн амын дундах тамхины хэрэглээ 24.2 хувь, өөх тосны хэрэглээ 87,2 хувь, давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөмж буй хэмжээнээс 2 дахин өндөр буюу 10,5 гр, илүүдэл жинтэй хүн амын эзлэх хувь 30.9, хүн амын 18,5 хувь таргалалттай гарсан.

Өөрөөр  хэлбэл хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, зан үйл хэвшээгүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг эдгээр судалгааны дүн харуулж байгаа юм.

Хүн амын эрүүл мэндэд тулгарч буй дээрх асуудлуудыг шийдвэрлэх, эрүүл чанартай насжилтыг нэмэгдүүлэх, сэргийлж болох өвчнөөр нэг ч иргэнээ алдахгүй байх, нөгөөтээгүүр эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд түлхүү анхаарч буйг ажлын хэсгээс онцлон хэлэв.

“Эрүүл мэндийг дэмжих жил – 2027” арга хэмжээний төлөвлөгөө түүний бэлтгэл ажлыг хангах, “Эрүүл мэндийн салбарыг 2026-2029 онд хөгжүүлэх стратегийн төсөл”-үүдийн хэлэлцүүлэгт ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, нийслэл, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, төлөөлөл 100 орчим албан хаагч өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

MORNING BIRD | Ц.ХУЛАН “Би дургүй”
НЭГ ЕСӨД ЯАХ ВЭ, НЭРМЭЛ АРХИ ХӨЛДӨНӨ…
АНХААР | ШАР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
РЕДАКЦЫН ЗУРВАС
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт таван компани шалгарлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?