HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх, гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 27

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайзыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол Улс, Азийн гамшгийн бэлэн байдлын төв хоорондын хамтын ажиллагаа 2000 оноос эхэлж, гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, уулзалт семинарыг зохион байгуулах, бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.  

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд албан ёсоор гишүүнээр элсэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгах, гамшгаас хамгаалах салбарын бодлого, төлөвлөгөөнд нийцүүлэн техникийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, хөтөлбөр зохион байгуулах, уур амьсгалын ногоон сангийн болон бусад олон талт хөрөнгө оруулалтыг татах, бүс нутгийн сургалт, мэдлэг, мэдээлэл солилцох платформ, туршлага солилцох үйл ажиллагаанд тогтмол хамрагдах, олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг боломжууд бий болж байгааг онцоллоо. 

Цаашид гамшгийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн санхүүжилт, эрт сэрэмжлүүлэг, орон нутгийн чадавх бэхжүүлэх, уур амьсгалд дасан зохицох арга хэмжээ, сайн дурынхны оролцоо, сургалт судалгааны чиглэлээр Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бодит үр дүнд хүрнэ гэдэгт  итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Уулзалтын төгсгөлд Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайз цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийг гамшгаас хамгаалах бие даасан чадавх, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх, гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. 

2025 онд–Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчил 45.3 хувиар өсжээ
Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Статистик: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн багш, арга зүйчдийн “Хүүхэд-хөгжил-хөдөлгөөн” эрдэм шинжилгээний хурал боллоо
 Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэв
Цаг үе
Олимпын аварга Alysa Liu-ийн дагагчдын тоо таван сая давлаа
DAILY NEWS
“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?