HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Торгуулийг банкаар дамжуулан төлөх боломжийг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт зохион байгууллаа

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 26

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна” гэж заасны дагуу Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна.

Тус санд зөрчил шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий 953 байгууллагын 11,602 эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн, хүлээн авсан, мөн стандартаар баталгаажсан хэмжилт, хяналтын төхөөрөмж болон автоматжуулсан системээр илрүүлж шийдвэрлэсэн зөрчил буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хязгаарлалттай мэдээллүүд бүртгэгдэж, Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт нэгдсэн сангаар дамжин цахим хэлбэрээр явагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар торгох шийтгэлийн мөнгийг е-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем, “tpay.gov.mn”вэб хуудас болон зарим банкаар төлж байгаа нөхцөл байдлыг өргөжүүлж, бусад арилжааны банкуудаар төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг шуурхайлах зорилгоор 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Сангийн яам болон Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Хас банк, Богд банк зэрэг банкуудын 45 орчим албан тушаалтнууд оролцож, Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа, ялангуяа иргэн, хуулийн этгээд торгох шийтгэлийг банкаар дамжуулан төлөх боломжийг яаралтай бүрдүүлэх асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болсон.

ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Урианхай хуримын ёсон
УБЦТС: Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗЛАА
Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
ӨДӨР БҮР УНШЪЯ | Ц.Дамдинсүрэнгийн “Хоёр цагаан юм” өгүүллэг
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Олимпын аварга Alysa Liu-ийн дагагчдын тоо таван сая давлаа
DAILY NEWS
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
 Дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?