HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ШИНЭ УРАН БҮТЭЭЛ | “ЗУРВАС” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийнэ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 10 сарын 07

“Зогсохгүй” продакшн, “Treasury Studio” нь Монголын кино урлагийн салбарт хүч түрэн орж ирэхээр анхны хамтарсан уран бүтээлээ танилцуулах гэж байна. Тус хоёр продакшн нь холын зорилго, хэтийн мөрөөдлийнхөө шанг татаж, Монгол орны хойд хязгаарт эх орныхоо хилийг амь, бие, сэтгэл, итгэлээрээ хамгаалж яваа өнөө цагийн хилчдийн бодит дүр төрхийг харуулахыг зорьжээ. 

“Зогсохгүй” продакшн 2019 оноос сошиал зах зээлд богино хэмжээний видео бичлэг хийн нийгэмд хандах өөрсдийн үзэл санаагаа үзэгч олонтойгоо хуваалцсаар ирсэн бол “Treasury Studio” нь 2021 оноос мэргэжлийн түвшний уран сайхны кинонууд хийхээр зорилго тавин ажиллаж ирсэн билээ. Тэд ийнхүү тун удахгүй өргөн дэлгэцийн анхны уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ.

Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн кино уран бүтээлийн зохиол, найруулгыг чамбайруулсаар энэхүү төслийг эхлүүлсэн бөгөөд оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийсэн Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хамт олонд нийт кино уран бүтээлчид талархаж буйгаа илэрхийлсэн юм.

“Зурвас” уран сайхны киног эцэг, өвгөдөөс өвлөгдөн ирсэн эх орныхоо дархан хилийг хамгаалж буй үе үеийн цэргийн албан хаагчид, төдийгүй бүх насныханд зориулан бүтээснээрээ өндөр ач холбогдолтой.

Энэхүү бүтээлд СУИС, КУДС-иас ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн үеийн залуу уран бүтээлчид оролцон тогложээ. Кино зохиолыг У.Энхбаяр бичиж, найруулагчаар Я.Төгс-Амгалан ажилласан байна. Продюссероор “Зогсохгүй” продакшны жүжигчин А.Дүүрэнжаргал, “Treasury Studio”-ийн жүжигчин Б.Эрдэмсайхан, ерөнхий зураглаачаар Д.Хишигбаатар нар ажилласан бол гол дүрийг жүжигчин Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан, Э.Лувсанцэрэн, Ү.Түмэнжаргал нар бүтээсэн юм. Түүнчлэн Т.Бат-Эрдэнэ, Ч.Номин-Ангараг, Т.Болортуяа, Э.Эрдэнэбаяр, Г.Тайванбаатар зэрэг залуу жүжигчид оролцон тоглосноор кино урлагт анхны дебютээ хийх гэж байна.

КИНОНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Хилийн цэрэгт татагдан очсон шинэхэн цэргүүд анхны манаандаа гарна. Олон сар хилчдийн толгойг гашилгасан ээдрээт, нууцлаг гэмт хэргүүд ар араасаа хөвөрч эхэлнэ. Гэмт хэргийн мөрөөр орсон шинэхэн хилчид нууцлаг, нэхэл хатуу хил зөрчигчдийн хоорондын хагарал тэмцэлтэй нүүр тулах болно.

Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдлаа
Яаралтай, түргэн тусламж үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах үндэсний мастер сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ
Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина
ТАНИЛЦ: НДШ төлөлтөд гарсан өөрчлөлт
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хаалганы бариул нянгийн үүр уурхай болж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?