HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ҮСХ | Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарлаа

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 19

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өсжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.8 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.5 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.1 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.1 хувиар тус тус өссөн байна. 

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа,үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард 8.3 хувь байсан бол 2025 оны 12 дугаар сард 7.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар буурсан байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.7 нэгж хувиар (22.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.1 нэгж хувиар (55.2%) тус тус өссөн нь нөлөөлжээ. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 12 дугаар сард өмнөх сараас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 1.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 4.0 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Бага мөнгө (M1) 2025 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 460.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 115.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Бага мөнгө (M1)-ний 10.2 (91.1%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 998.6 (8.9%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Харин бараг мөнгө 2025 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1  их наяд төгрөгөөр өсжээ.

Бараг мөнгөний 26.0 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.6  их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.2 их наяд төгрөг нь валютын харилцах байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 12дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 22.2 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 36.7 тэрбум төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламж 2025 оны 12 дугаар сарын эцэст 26.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 (18.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.4 (5.5%) их наяд төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 21.6 (82.8%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 4.5 (17.2%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 776.3 (16.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 222.2 (4.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

БНСУ-ын ЗГ-ын 2025 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг Чингэлтэй дүүргийн нэг цэгийн цонхоор олгоно
Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг боллоо
МУ-д 2026 онд зохион байгуулах аялал жуулчлалын нэгдсэн цаглавар
ЗӨВЛӨГӨӨ | Шүдээ хэрхэн зөв угаах вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?