HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 13

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2030 он гэхэд экологийн шалтгаант шилжилт хөдөлгөөнд өртөх хүмүүсийн тоо 200 саяд хүрнэ гэж судлаачид анхааруулж байна. Энэ бол холын ирээдүй биш ердөө хэдхэн жилийн дараах бодит эрсдэл. Тэгвэл дэлхийд ийм тооцоолол хийгдэж буй энэ үед Монголд байдал ямар байна вэ?

Усны хомсдол, ган цөлжилт, бэлчээрийн доройтлоос дайжсан, амьжиргааны шинэ эх үүсвэр эрсэн нүүдэл аль хэдийн эхэлжээ. Хүнсний нөөц, ус, бэлчээрийн боломж хумигдах тусам орон нутгаас төв суурин газрыг чиглэсэн шилжилт нэмэгдсээр байна.

Бэлчээрийн доройтлоос үүдсэн отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн Улаанбаатар хотын болон орон нутгийн иргэн танд хэр хамаатай вэ? Малчид малаа барж, нутгаа орхивол хаашаа очих вэ? Төв суурин газрыг зорихоос өөр бодит сонголт тэдэнд үлдэж байна гэж үү? Ингэснээр баг, сумд эзгүйрч, аймаг, нийслэлийн бүсэд ирэх дарамт хэрхэн геометр прогрессоор өсөхийг төсөөлөхөд бэрх.

Гэвч өнөөдрийн байдлаар хүрээлэн буй орчны доройтлоос шалтгаалсан экологийн дүрвэгсдийн бодит тоо, цар хүрээг баримтаар тогтоосон нэгдсэн судалгаа Монголд хараахан алга. Улсын бүртгэлийн байгууллагын иргэний шилжилт хөдөлгөөний статистикаас үзвэл, 2020–2024 онд дотоод шилжилт тогтмол өсөж, 2021 онд 50.0, 2023 онд 60.0, 2024 онд 70.0 (индекс) болж нэмэгджээ. Харин орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо жилд дунджаар 8–10 мянга байна.

Энэ хөдөлгөөний цаад шалтгаан зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй. Ган, цөлжилтөөс гадна уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний эвдрэл, усны хомсдол, нутгийн иргэдийн уламжлалт амьдралын хэв маяг алдагдаж, тэдний дасаагүй “шинэ орчин” бий болж байна. Үр дагаврыг хамгийн түрүүнд, хамгийн хүндээр нутгийн иргэд өөрсдөө амсдаг.

Шинэ нөхцөлд дасан зохицож амьдрах, эсвэл дайжин нүүхээс өөр сонголтгүй байдал олон айл өрхөд тулгарч байна. Чухам энэ л шалтгаанаар экологийн дүрвэгсдийн тоо аюулгүй байдлын дохио өгтөл нэмэгдсээр.

Монголчууд хэдэн мянган жилийн турш байгалийн бэлчээртээ түшиглэсэн нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлж ирсэн. Газрын хотгор гүдгэр, ус, ургамал, хөрс, цаг уурыг нэгдмэл цогцоор нь ашиглаж, хамгаалж, сэргээж ирсний дүнд Монголын бэлчээр харьцангуй сайн хадгалагдсан гэж олон улсад үнэлэгддэг. Харин өнөөдөр бэлчээрийн өнгө төрх жил ирэх тусам эрчимтэй өөрчлөгдөж байна.

Ийм цаг үед нүүдлийн соёлоо хадгалж үлдэхийн тулд бэлчээр хамгаалал, усны менежмент, газар ашиглалтын бодлогыг бодитоор хэрэгжүүлэх эсэх нь зөвхөн биднээс л хамаарна. Эс бөгөөс экологийн дүрвэгсдийн асуудал хотын түгжрэл, агаарын бохирдол, орон сууц, ажилгүйдэл зэрэг нийгмийн дарамтыг улам нэмэх эрсдэлтэй.

ЭХ СУРВАЛЖ : COP17 Зохион байгуулах үндэсний хороо

Энержи Ресурс: Орон нутгийн охидыг “Код бичих хөтөлбөр”-т хамруулна 
Монголд анх удаа уналт таталттай өвчтөнд тэнэгч мэдрэлийг өдөөх мэс засал хийжээ
Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо Шанхай хотод хийнэ
ОБЕГ | Нийт дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага
Хэрэг “хэргээ” гүйцэтгэсэн үү
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?