HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Монгол пянзны галерей”-д түүхийн ховор бүтээлийг дэлгэлээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 12 сарын 26

Нийслэлийн соёлын төв, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран лаборитори музей “Монгол пянзны галерей”-г өнөөдөр нээлээ. Биет өв хадгалагдан үлдсэн Монголын их соёлыг хамгаалан хадгалж хойч ирээдүйд соён гэгээрүүлэх их ажлыг үргэлжлүүлэх зорилгоор энэхүү музейг олны хүртээл болгохоор болжээ.

“Монгол пянзны галерей”-д хуучны ховор пянзнаас гадна монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник аппаратур, зурагт хуудсуудыг дэлгэжээ. Мөн 1926-1990 оны хооронд хэвлэгдэж байсан захидал, сэтгүүл, БНМАУ-ын шуудангийн зурагт дугтуйн каталогууд, Монгол дууны аялгуу нотын ном зэрэг бүтээлүүдийг багтаасан байна.

Судлаач С.Түвдэндорж “Судлаач миний бие 1980 оноос хойш Монгол болон дэлхийн пянз, шошго, дуу хөгжмийн эх баримтыг цуглуулж, Монголын дуу хөгжмийн соёлын өв болох пянзны бүрэн цуглуулгыг хийж байна. 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэн тухайн үеийн хамгийн том урлаг уран сайхны төв театрын 100 жилин ойд зориулж, Бөмбөгөр ногооны өв соёлыг нарийвчлан судалж нийтийн хүртээл болгоход энэ галерей музей чухал суурь судалгааны үндэс болно. Өнөөдөр нээлтээ хийж буй энэ музейд БНМАУ-ын үеийн урлагийн олон ховор бүтээлүүдийг нэгтгэж чадлаа. Түүхийн явцад устаж үгүй болсон Монгол уртын дуу, ардын дууны шинэ цагийн дууны түүврийг кириль үсэгт буулган шинжлэх ухааны нэгэн сэдэвт бүтээл болгон хэвлүүлж олны хүртээл болгосон. Өмнө нь 2018 онд дуу хөгжмийн түүхийн анхны галерейг нээж нийтийн хүртээл болгож байсан бол өнөөдөр хоёр дахь галерейг Соёлын төв өргөөнд нээлээ. Энэ пянзны галерейд ирснээр олон олон ховор урлагийн бүтээлийг харах болно. Мөн зураачтай хослон бүтээсэн уран зураг үзэж, Монголын урлаг, уран сайхны нандин чухал түүхийг мэдэж болно. Энэ нь цаашид урлаг судлаачид том архив болж байгаа юм” гэж судлаачийн зүгээс нээлтийн үгэнд тодотгон хэллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Музейд олон бүтээл дэлгэгдсэн байна. Анхны пянзны цуглуулгаас эхлээд их ховор, содон хөгжмийн хэрэгсэл, дуу хураагуур, зураг, сэтгүүл гээд 1000 гаруй хэрэгсэл байна. Ирэх 2026 оноос эхлэн “Соёл урлаг” сэтгүүлийг сэргээн гаргах ажлыг яамны зүгээс дэмжин ажиллах болно. 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэнгийн 100 жилийн ой 2027 онд тохиож байгаа. “Монгол пянзны галерей” нээгдэж байгаатай уялдуулан олон ойн ажлын эхлэл тавигдаж байна.” гэлээ.

Нийслэлийн соёлын төв өргөө, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран лаборитори музей “Монгол пянзны галерей”-н нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар Н.Сувд, хөгжим судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг болон залуу дуучин Ч.Мишээл нарын уран бүтээлчид уригдан оролцож анхны үзэгчид боллоо.

Соёлын төв өргөөний хоёр давхарт байрлах лаборитори музей “Монгол пянзны галерей”-д үндэсний ховор бүтээлүүд дэлгэгдлээ. Мөн пянзнаас гадна хөгжмийн зэмсэг, анхны сэтгүүл, анхны хөгжмийн зэвсэг, хөгжим, дуу хураагуур зэрэг олон ховор зэмсэгийг цуглуулан олны хүртээл болгохоор бэлдсэн байна.

MORNING BIRD | Ш.СОЛОНГО “Гэгээ”
ТАНИЛЦ | Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
“Art week Ulaanbaatar 2023” дүрслэх урлагийн долоо хоног тун удахгүй
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
“Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?