HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

|
HumanZ
| 2025 оны 12 сарын 08

Өнөөдөр “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай”, “Лаг шатаах үйлдвэр” төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын схем, хэрэгжүүлэх бизнес загваруудыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох талуудад танилцуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь тус төслүүдийг бодитой хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл 2026 оны үйл ажиллагааныхаа зорилтын нэгээхэн хэсгийг хувийн ААН, байгууллагуудтай хамтарч ажиллах жил болгож зарлаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна. Тухайлбал, барилгын зөвшөөрөл авахад гурав дараалж очих хэрэгтэй болдог. Энэ мэт үе шат, дамжлагыг аль болох цөөлнө. Хоёрт, ЗХУТ-ийн мэдээллийг боловсруулаад бизнес эрхлэгч, ААН-үүдэд өгдөг болъё. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд датагаа хуваалцдаг болно. Нийслэлээс зарлаж байгаа томоохон төсөвт өртөгтэй төслийн ажилд бизнесийн байгууллагууд оролцоход шаардлагатай мэдээллийг тодорхой болгох, дотоодын ААН-үүд тендерт орох шаардлагыг хялбаршуулах чиглэлд хамтарч ажиллана.

Улаанбаатар хот хөрөнгө оруулалт, түүний эрх зүйн орчныг сайжруулахын тулд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллана. Ирэх жил хотын нийт хөрөнгийг үнэлнэ. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжуудыг эрэлхийлье. Ирэх жил торгуультай холбоотой харилцаан дээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн, урьдчилсан хэлэлцээрүүд хийгдээд дууссан. Улаанбаатар хот хувийн секторуудад дутагдаж байгаа мөнгөн хөрөнгийн дутагдлыг арилгах, санхүүгийн зах зээл дээр тоглогч болж ажиллана. Улаанбаатар хотын эдийн засаг тэлэхийн хэрээр бид хотод тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Бүх ажлыг хувийн секторуудад өгье гэх хүмүүс байдаг.

Гэтэл хувийн секторуудад ажиллах хүч, бизнес эрхлэхэд эрчим хүчний хангамж, техникийн нөхцөл хүндэрч байгаа асуудал тулгарч байна. Мөн мөнгөн хөрөнгийн асуудлууд бий. Тийм болохоор татаастай явдаг салбаруудыг төр өөрөө авч явахаас өөр аргагүй байдаг. Үүний нэг нь нийтийн тээвэр. Нэг дүүргээс бусад дүүрэгт хот, нийтийн аж ахуйн салбарыг хувийн аж ахуйн нэгжид шилжүүлээд явж байна. Нарийн технологи шаардсан салбарууд дээр тендер зарлахад ААН орохгүй байх асуудал гардаг. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт шатсан 207 дугаар байрыг нураах ажлын тендерийг хэд хэдэн удаа зарласан. Энэ мэтчилэн асуудлуудад уян хатан хандаж, бодит нөхцөлийг зөвөөр дүгнэж, шалтгааныг олж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой” гэлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээний “зураглал”-тай болно
АНХААР | Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Намрын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
600 хүний суудалтай Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо
“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?