HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Капитал банк ХХК нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр, хууль зүйн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 12 сарын 04

Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-иас авах нийгмийн даатгалын сангийн авлагыг бүрэн барагдуулах, төлбөр төлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор төлбөр авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг эрүү, иргэн, захиргааны анхан болон давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамгаалах, төрийн бусад байгууллагад төлөөлөх өмгөөллийн хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны төсөвт зардал төсөвлөн баталсан.  Энэхүү зардал нь үйл ажиллагааны урсгал зардлаас санхүүжүүлж байгаа бөгөөд нийгмийн даатгалын сангаас зардал гараагүй болно. 

Энэхүү хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендер хууль, журмын дагуу 3 удаа зарлагдаж, эхний 2 удаагийн тендерт хуулийн этгээд шалгараагүй бөгөөд 3 дахь удаа зарласан тендерт  “Дэлгэрэнгүй хууль“ төрийн бус байгууллага шалгаран 198 сая төгрөгийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг https://user.tender.gov.mn/mn/result/detail/1746497748203  линкээр орж танилцах боломжтой.

Нийгмийн даатгалын сангийн өр төлбөр барагдуулахад чиглэсэн арга хэмжээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг худалдан авах Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Дэлгэрэнгүй хууль ТББ -ын хооронд хийсэн 2025 оны НДЕГ/20250103001 дугаар “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний санхүүжилтийг олгох Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны “Худалдан авах ажиллагааны зардал гаргах тухай” А/301 дүгээр тушаалыг shilendans.gov.mn –ний “Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр” хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байршуулсан болно. Тус мэдээлэлтэй холбоотой гэрээ, тушаалтай холбоотой мэдээллийг https://shilendans.gov.mn/organization/12224?ry=2025&rfor=22988&rf=1835&rm=11  линкээр орж танилцана уу.

Нийгмийн даатгалын байгууллага нь хоёр банкны өр төлбөрийг барагдуулах ажлын эрчимжүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай холбогдох хууль, дүрмийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд  Шилэн дансны тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баримтлан бүх мэдээллийг шилэн, ил тод, нээлттэйгээр www.shilendans.mn -д байршуулан ажиллаж байна.

Гэрээ байгуулсан хугацаанаас хойш Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 1.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, үлдэгдэл 63.1 тэрбум төгрөг болсон. Мөн 30 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг шинээр олж илрүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэн, ажлын явц, тайлан мэдээг тухай бүр ирүүлэн ажиллаж байгаа болно.

ЗӨВЛӨГӨӨ | Наршилтаас хэрхэн сэргийлэх вэ
“Бүсчилсэн хөгжил ба Баянзүрх дүүрэг” хэлэлцүүлэг боллоо
Төрийн ордон анх удаа хүүхдэд зориулсан өрөөтэй болов
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарлаа
“Чайна Энержи Коксжих Нүүрс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?